Сэр Эдмунд Персиваль Хиллари (Англи: Sir Edmund Percival Hillary, 1919 оны 7 сарын 20 – 2008 оны 1 сарын 11) нь Шинэ Зеландын уулчин, аялагч юм. 1953 оны 5 сарын 29-нд 33 настайдаа ширваа газарч-уулчин Дэнзэн Норгайн хамтаар хүн төрөлхтний түүхэнд анх удаа Эверест оргилд гарсан билээ. Тэд Эверест рүү авирсан, Жон Хантаар ахлуулсан Британийн 9 дэх экспедицийн бүрэлдэхүүнд багтаж байсан. Түүнийг Тайм сэтгүүл 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр нэрлэжээ.

Эдмунд Хиллари
Эдмунд Хиллари. 2006 он.
Төрсөн1919 оны 7 сарын 20
Оклэнд, Шинэ Зеланд
Үхлийн шалтгаанЗүрхний шигдээс
Эхнэр (нөхөр)Луиз Мари Рөүз (1953-1975)
Жюн Мюлгрью (1989–2008)
ХүүхэдПетер (1954- )
Сара (1955- )
Белинда (1959–1975)
Эцэг эхПерсиваль Аугустус Хиллари
Гертруд Хиллари (Кларк)
Гарын үсэг

Хиллари дунд сургуульд байхаасаа ууланд авирах сонирхолтой байж, 1939 онд анхны томоохон авиралтаа хийж, Олливье оргилд авирчээ. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Шинэ Зеландын Эзэн Хааны Агаарын Цэргийн Хүчинд штурманаар ажиллаж байв. 1953 онд Эверестийн оргилд гарахаасаа өмнө 1951 онд тус оргилын судалгааны экспедиц, мөн 1952 онд Чо Оюу оргил руу амжилтгүй дайралт хийсэн экспедицийн бүрэлдэхүүнд багтаж байсан. Мөн 1958 онд Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Транс-Антарктикийн Экспедицийн бүрэлдэхүүнд Өмнөд туйлд хүрснээс гадна хожим Умард туйлд аялж байсан аж.

Эверестийн оргилд гарснаасаа хойш Хималайн Итгэл хэмээх байгууллага байгуулж, амьдралынхаа ихэнхийг ширваа нарын амьжиргааг сайжруулахын төлөө үйл хэрэгт зориулжээ. Түүний хүчин зүтгэлээр Балбын бөглүү хэсгүүдэд олон сургууль, эмнэлэг баригдсан билээ.

Сонирхолтой баримтууд засварлах

  • Сэр Эдмунд Хиллари нь Шинэ Зеаландын үндэсний баатар, бахарал болж өргөмжлөгдсөн хүн байсан ба Шинэ Зеаландын үндэсний мөнгөн тэмдэгтийн 10 долларын нүүрэн талд түүний хөргийг дүрсэлсэн байдаг.

Цахим холбоос засварлах

  Commons: Edmund Hillary – Викимедиа зураг, бичлэг, дууны сан