Эдди Мерфи
(Эдди Мёрфи-с чиглүүлэгдэв)
Эдвард Риган «Эдди» Мерфи (Англи: Edward Regan «Eddie» Murphy; 1961 оны дөрөвдүгээр сарын 3; Нью-Йорк, Брүүклин) — Америкийн инээдмийн жүжигчин, найруулагч, продюсер, дуучин.
Эдди Мерфи Eddie Murphy | ||
Эдди Мерфи 2010 онд | ||
Бүтэн нэр | Эдвард Риган «Эдди» Мерфи | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1961 оны 4 сарын 3 | |
Төрсөн газар | Брүүклин, Нью-Йорк хот, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1976—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | «Грэмми» (1984) «Алтан бөмбөрцөг» (2007) |
«Беверли-Хиллзийн цагдаа» цувралын Аксель Фоули дүрээр анзаарагдсан Мерфигийн тоглосон инээдмийн «Солигдсон нь», «Бумеранг», «Галзуу профессор», «Хуурамч сүсэгтэн», «Доктор Дулиттл», «Дэйвтэй танилцацгаа», «Плуто Нэшийн аялал», «Хунтайж Америкт», «Норбитийн мэх», «Мөрөөдлийн охид», «Савдагтай харш», «Цамхагийн дээрэм» бүтээлүүд, түүнчлэн «Шрек» цувралаар алдартайгаас гадна стендапын онцгой төлөөлөл.
«Мөрөөдлийн охидын» туслах дүрээр «Алтан бөмбөрцөг» гардан[1], «Оскарт» дэвшиж байсан Мерфиг «Comedy Central» «шилдэг 100 элэглэгчийн» эхний аравт нэрлэжээ.[2]
Онцлох бүтээл
засварлахОн | Монголоор | Эх хэлээр | Дүр | |
---|---|---|---|---|
1980—1984 | с | Бямба гаригийн үдэш | Saturday Night Live | өөрөө |
1983 | к | Солигдсон нь | Trading Places | Билли Рей Велентайн |
1984 | к | Беверли-Хиллзийн цагдаа | Beverly Hills Cop | Аксель Фоули |
1987 | к | Беверли-Хиллзийн цагдаа 2 | Beverly Hills Cop II | Аксель Фоули |
1988 | к | Хунтайж Америкт | Coming to America | хунтайж Аким Жоффер / Кларенс / Ренди Ватсон / Соул |
1992 | к | Бумеранг | Boomerang | Маркус Грэхэм |
1994 | к | Беверли-Хиллзийн цагдаа 3 | Beverly Hills Cop III | Аксель Фоули |
1995 | к | Бруклиний вампир | Vampire in Brooklyn | Поли / Гвидо |
1996 | к | Галзуу профессор | Nutty Professor | Шерман Кламп / Бадди Лав |
1998 | к | Доктор Дулиттл | Doctor Dolittle | доктор Жон Дулиттл |
1998 | хк | Мулан | Mulan | Мушу |
2000 | к | Галзуу профессор 2: Клампынхан | Nutty Professor II: The Klumps | Шерман Кламп / Бадди Лав |
2001 | хк | Шрек | Shrek | Илжиг |
2001 | к | Доктор Дулиттл 2 | Dr. Dolittle 2 | доктор Жон Дулиттл |
2002 | к | Би тагнуулч | I Spy | Келли Робинсон |
2002 | к | Плуто Нэшийн аялал | Adventures of Pluto Nash | Плуто Нэш |
2003 | к | Савдагтай харш | Haunted Mansion | Джим Эверс |
2004 | хк | Шрек 2 | Shrek 2 | Илжиг |
2006 | к | Мөрөөдлийн охид | Dreamgirls | Жеймс «Гром» Эрли |
2007 | хк | Шрек III | Shrek the Third | Илжиг |
2008 | к | Дэйвтэй танилцацгаа | Meet Dave | Дэйв / Ахмад |
2010 | хк | Шрек үүрд | Shrek Forever After | Илжиг |
2011 | к | Цамхагийн дээрэм[3] | Tower Heist | Слайд |
2012 | к | Мянган үг | A Thousand Words | Жек Макколл |
2016 | к | Беверли-Хиллзийн цагдаа 4 | Beverly Hills Cop 4 | Аксель Фоули |
Лавлах холбоос
засварлах- ↑ Kilday, Gregg (December 14, 2006). "'Dreamgirls' Snares Multiple Golden Globe Nods". The Hollywood Reporter. Эх хувилбараас архивласан: 2012-07-31. Татаж авсан: 2012-09-11.
- ↑ "Comedy Central 100 Greatest Standups of all Time". Listology. May 19, 2005. Эх хувилбараас архивласан: Есдүгээр сар 23, 2016. Татаж авсан: August 29, 2010.
- ↑ "'Tower Heist' continues filming at Trump International Hotel & Tower". Эх хувилбараас архивласан: 2012-10-02. Татаж авсан: 2012-09-11.