Эгэл нишингэ - (англ. Phragmites communis), (орос. Тростник обыкновенный)

Illustration Phragmites australis0.jpg
Schwielowsee-Schilfrohrguertel-01.jpg

Хүчирхэг хөгжсөн үндэслэг иш бүхий 2-3 метр өндөр ургадаг олон наст үет ургамал. Зарим үед үндэслэг иш хөрснөөс ил дээгүүр мөлхөж ургасан байх бөгөөд тэр нь цагаан цайвар өнгөтэй, зарим хэсгээр бүрэн бор бөгж нахиануудтай. Шугаман зэв хэлбэрийн өргөн, цэгээн ногоон навчнуудтай. Навчны илтэс харьцангуй богино байна. Том, өтгөн залаа баг цэцэгтэй, тэр нь эхлээд гарч байхдаа гялалзсан хүрэн улаан, сүүлдээ мөнгөлөг саарал өнгөтэй болон хувирна.[1]

Ашигласан материалЗасварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 45]