Эгшиг зохицох ёс

Авиа судлалнаа нэгэн онцгой үйл явц бий. Аливаа эгшиг үсэг нь тухайн эгшигтэй нэг төрөл (тухайлбал хэлний болон уруулын гэх мэт) бүхий эгшгүүдтэй нөхцөн, зохицох явдлыг эшгиг зохицох ёс хэмээнэ. Зохицож буй эгшгүүд тухайн хэлний онцлогоос болон нэг төрөлд хамаарагдах нь олонтаа хийгээд залгамал хэлэнд түлхүү тохиолддог. Чухалчилбал угтвар, дагавар нь эгшиг зохицох ёсыг даган залгагддаг юмсанжээ.

Үгийн язгуурт буй эгшиг хоёр гуравдугаар болон түүнээс цааш үеүүдэд орох эгшгийг тодорхойлдог зарчим. Монгол хэлэнд эгшгийг эр, эм, саармаг хэмээн ангилж, эр эгшиг бүхий язгуурын араас эр болон саармаг эгшиг, эм эгшиг бүхий язгуурын араас эм болон саармаг эгшиг ордог.

Монгол хэл бичигт

засварлах

1204 онд бий болсон Монгол бичигт эгшиг зохицох ёс ажиглагдана. 1941 онд шинэ үсгийн дүрэм зохиоход мөн эгшиг зохицох ёсыг авч үлджүхүй. Монгол хэлэнд эгшиг уруул ба хэлний талаар зохицдог. Эр ба эм эгшиг нэг үгэнд цуг орохгүй. Үүнийг монгол хэлний эгшиг зохицох ёс хэмээнэм.

Монгол бичигт

засварлах

Үгийн тэргүүн үеийн эгшиг нь дараа үеийн эгшгүүдийг ялган тогтоодог зохицлыг эгшиг зохицох ёс гэдэг. Монгол хэлнээ ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и),ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) хэмээх долоон эгшиг үсэг бий. Үүний ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и) гурав нь хэл голчлох эгшиг тул шүдтэй, ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) дөрөв нь уруулын эгшиг тул гэдэстэй ажээ. ᠠ᠊(а),ᠣ᠊(о),ᠣ᠊(у) эгшгийг эр буюу чанга үсэг гэнэ. Учир нь эр дууны хүч нь чанга мөн эр эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтнүүдийн оролцоо хүчирхэг байдагтай холбоотой ийн нэрлэв.ᠡ᠊(э),ᠥ᠊(ө),ᠥ᠊(ү) эгшгийг эм эгшиг буюу хөндий үсэг гэнэ. Юуны тул хэмээвээс эм дууны хүч уяхан учир эм эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтний оролцоо хөндийн тул.ᠢ᠊(и) эгшгийг эрс буюу саармаг үсэг гэнэ. Саармаг үсэг эр үгэнд орвоос эр саармаг, эм үгнээ орвоос эм саармаг үсэг болно. Эр эм үсэг нэг үгэнд хамт орохгүй. Тиймээс тэргүүн үеэс хойших ᠠ᠊(а), ᠡ᠊(э) хоёр, ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) дөрөв ижил бичигдэх боловч, эр эмээр нь ялган дуудахдаа заавал тэргүүн үеийн эгшигтэй зохицуулан зургаан ондоогоор авиалан тэмдэглэхдээ дүрс хурааж нэгтгэдэг нь монгол хэлний дотоод жамыг үсгийн зурлагатай нийцүүлсэн нь энэ мөн. Эр эгшигт үгийг чанга үг, эм эгшигт үгийн хөндий үг, дан саармаг үсэгтэй үгийг хөндий үг гэж тооцдог.

  • Үгийн эхэнд үед ᠠ᠊(а),ᠣ᠊(у) орвоос дараах үед нь ᠠ᠊(а),ᠣ᠊(у),ᠢ᠊(и) орж болно. Жишээлбэл ‍‍ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ(amaralta),ᠠᠷᠢᠭᠤᠨ(ariγun),ᠠᠳᠤᠭᠤ(aduγu),ᠤᠨᢉᠰᠢᠭᠤᠯ(ungšiγul),ᠤᠯᠠᠷᠢᠯ(ularil) гэх мэт.
  • Үгийн тэргүүн үед ᠣ᠊(о) эгшиг орвоос дараах үед ньᠣ᠊(о),ᠠ᠊(а),ᠣ᠊(у),ᠢ᠊(и) орж болдог. Жишээлбэл ᠣᠨᠣᠭᠲᠠ(onoγta),ᠣᠬᠢ(oqi),ᠣᠷᠣᠨ(oron),ᠣᠷᠣᠬᠤ(oroqu, oruqu),ᠣᠷᠣᠩᠨᠠ(orongna) гэх мэт.
  • Үгийн тэргүүн үед ᠡ᠊(э),ᠥ᠊(ү) орвоос дараах үед нь ᠡ᠊(э),ᠥ᠊(ү),ᠢ᠊(и) орж болдог. Жишээлбэл ᠡᠷᠡᠭᠦᠯ(ereγül),ᠡᠬᠢ(eqi),ᠦᠨᠳᠦᠰᠦ(ündüsü),ᠡᠭᠦᠳᠡ(eγüde) гэх мэт.
  • Үгийн эхэн үедᠢ᠊(и) орвоос дараах үед нь ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и),ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө),ᠥ᠊(ү) эгшиг аль нь ч орж болдог. Жишээлбэл ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢ(ilγaburi),ᠢᠯᠡᠭᠦᠦ(ileqüü),ᠢᠵᠢᠯᠢ(iǰili),ᠢᠯᠠᠯᠲᠠ(ilalta),ᠨᠢᠳᠥᠨᠥᠨ(nidünün) гэх мэт.
  • Үгийн тэргүүн үед ᠥ᠊(ө) орвоос дараах үед нь ᠥ᠊(ө),ᠡ᠊(э),ᠥ᠊(ү),ᠢ᠊(и) орж болно. Жишээлбэл ᠥᠮᠥᠳᠦ(ümüdu),ᠥᠩᠭᠡ(öngγe),ᠰᠦᠨᠢ(söni),ᠥᠩᠭᠡᠲᠦ(öngγetü) гэх мэт.
  • Хэрэв оноосон нэрийг хам бичих үеэс эр эм үг нийлмээр бол эгшиг зохицох ёсыг зохиомлоор зөрчиж хамт бичнэ. Жишээлбэл ᠠᠯᠲᠠᠨᢉᠭᠡᠷᠡᠯ(altangγerel),ᠥᠪᠦᠷᠬᠠᠨᢉᠭᠠᠢ(öbürhangγai),ᠬᠠᠷᠠᠮᠥ᠊ᠢᠷᠡᠨ(haramüren) гэх мэт.

Кирилл монгол үсэгнээ

засварлах

Кирилл үсэг нь ЗХУ-с шахсан улс төрийг бодлогот үсэг байсан нь илт мэдэгддэг. Академич Ц.Дамдинсүрэн гуай кирилл үсэг зохиох асар хүнд ажлыг аваад, монгол бичгээр бичигдсэн үгийг кирилл үсэгт буулгахдаа монгол бичгийн эгшиг зохицох ёсыг авч үлджээ. Гэвч монгол бичиг нь нийт монголчуудад зориулсан өндөр боловсронгуй залгамал хэл, харин кирилл үсгээр нуглармал хэлийг тэмдэглэдэг, дээрээс нь халх аялгад уялдуулсан тул монгол хэлний сонгодог дүрэм, эгшиг зохицох ёсыг зөрчсөн олон гажилтууд гарч ирчээ. Тухайлбал, үйлийн эзэнд мэдэгдэж өнгөрсөн цагийн -жээ -чээ нөхцөлийг зарим эр үгэнд залгахад тус ёсыг зөрчдөг.Харин монгол бичигт тус нөхцөлийг үгийн дэвсгэрлэсэн үсэг, эгшиг ба эр эм үгэнд тулгуурлан -жухуи -жүхүи -чухуи -чүхүи нөхцөлийг залгана.

Загвар:Lang-stub

 

Энэ хэл шинжлэлийн ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Phono-stub