Шүүлэнхэн
Дорнод Хэнтийн зарим сум Хөвсгөлийн Дархад ястны дунд цөөн тоогоор тааралдана. 1727-1728 онуудад Хиагтын зургаан модны Бураа гэдэг газар Савва Рагузинский, Халхын Сэцэн хан хоёр уулзан хилийн асуудал хэлэлцэж хилийн албанд сайн ажилласан буриад хамниган нарт Шүүлэнгэ, Зайсан, Тайш гэсэн зэрэг олгож байжээ. Өөрөөр хэлбэл эрхлэх ажлаараа нэрлэгдсэн овог юм. Халхын хаад ноёд ч харьяат ард олноосоо албар гувчуур хурааж хүй сангаа бэхжүүлэх явцдаа зайсан, дэмд, шүүлэнгэ гэдэг тусгай нэр цолтой сан эрхлэгчид бий болгосон нь хожим овог болон тэмдэглэгдсэн бололтой гэж зарим судлаачид үздэг.