Шүүдэргэнэ цэцэг нь Монгол оронд ургадаг эмийн ургамал юм.

  • Овог: Намуунтан Papaveraceae
  • Монгол: Их шүүдэргэнэ
  • Ард түмний дундах нэршил: Шар Намуу, Шархны шар, Ходоодны шар
  • Лат: Chelidonium majus, Papaveracea, Орос: Чистотел большой, Төвөд: ྟསོོང་རོས་ཟིལ་བ Донрой сэлва

Ерөнхий шинж

засварлах

Шүүдэргэний жимс нь хальс хавьсаар нээгдэх гэрсэг үзүүртээ хатсан хоёр салбан амсартай байдаг. Иш нь залархаг навчирхаг ба цэцэг нь навчны өврийн шүхэрт байрладаг. Гэрцэг таславчгүй. Навчис нимгэн, зөөлөн, дүгрэг салбантай, үндэс бүдүүн, хүзүүвч орчимдоо хар хайрстай. Иш нь 40-өөс 80см өндөр мөчирлөг. Олон наст ургамал хүзүүвч орчимдоо хар арьстай.

Цэцэг нь хурц шар өнгөтэй, голчоороо 2-3 см бөгөөд хонхорцог нь 5 см хүртэл урт, 2-3 мм өргөн байдаг. Асга, нуранги, байц хадны ёроолд ургадаг шүүдэргэний нутгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулах байдлаар хамгаалжээ. Их шүүдэргэнийг сүүлийн үед эмийн зориулалтаар их хэмжээгээр түүх болсон. Мөн түймэр, хэт хуурайшилтын улмаас улам ховордсоор байна.

Европоос Япон хүртэлх сэрүүн уур амьсгал бүхий нутагт тааралдах хоёр зүйл төрөлтэй. Монгол орны шинэсэн ой, хусан төгөл, хад чулууны сүүдэрт гол эргийн сөөгөн шугуйд их шүүдэргэнэ ургадаг[1].

Эрт дээр үеэс одоог хүртэл дэлхийн олон улс орны ардын эмнэлэгт ашиглаж ирсэн, дэлхийн эмийн ургамлын санд тэргүүн байрын нэгийг эзэлдэг “Их шүүдэргэнэ“ гэх ургамал нь ургамлын эмчилгээний гайхамшигтай чанар нь дэлхийд танигдсан, 250 гаруй өвчнийг анагаахад тус дэм болдог, эсийн түвшинд хүрч үйлчилдэг.

Монголын ард түмэн эрт дээр үеэс “Мянган уулын шүүдэр цэцэг” гэж нэрлэдэг байжээ. Энэ нь мянган уул тутмаас нөхцөл нь бүрдсэн нэг ууланд л ургадаг, үлдсэн есөн зуун ерэн есөд нь ургадаггүй ховор эмийн ургамал гэсэн санааг агуулсан нэр ажээ.

Хорь гаруй төрлийн алкалоид, А, С аминдэм , хелидон, нимбэг, алим, хувны зэрэг органик хүчлүүд, хелидониал гэдэг дээд алифат спирт, идээлгийн бодис, тос агуулагддаг.

Эмчилгээнд

засварлах

Их шүүдэргэнэ нь хортой хоргүй хавдар, элэгний төрөл бүрийн өвчин, цөс нойр булчирхай, бөөр давсагны үрэвсэл, зүрх судасны зэрэг өвчнийг анагаахад тус дэм болдог нь Шинжлэх Ухаанаар батлагдсан төдийгүй бодисын солилцоог сайжруулснаар биеийг эрүүлжүүлж, тэнцвэртэй болгодог байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүд, бахардаж унадаг, бронхийн багтраа, зүрх цухалдах өвчтэй хүмүүс гадуур ч хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Хатаасан ургамал хэрэглэх арга: ½ -1 хоолны халбагыг 1 аяга буцлам халуун ус /сүү/-анд хийж, 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 50-100 мл-аар хоолноос өмнө 2-3 удаа ууна. Зөгийн балтай сироп хийж болно. Бургуй тавьж болно. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.

Шүүдэргэнийн шүүсний шимийн хандмал хэрэглэх арга: Өдөрт 1-2 цайны халбагаар хоолноос өмнө 2-3 удаа ууна. Усаар даруулна.

Шүүдэргэнийн шүүсний исгэсэн хандмал: Орц: Их шүүдэргэнийн цэцэг, навч, шүүс, байгалийн исгэсэн алимны шүүс ACV 5% Edeka® ХБНГУ. Арга: 1 аяга буцалсан халуун бүлээн усанд 1-2 цайны халбагыг хийж, зөгийн балаар амталж хутгана. Өдөрт 1 аягаар хоолноос  20-30 минутын өмнө 1-3 удаа ууна. Араас нь 50мл ус ууна. Өлөн дээрээ уувал сайн. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 15 хоног.

Шүүдэргэнийн шүүсний исгэсэн хандмал: Угаалга шавшлага: Хамрынхаа 2 нүхийг ээлжлэн угаана. Нүд угаахдаа 1/3 цх 130мл буцалсан усанд найруулж өдөрт 2-3 удаа угаана. Уусмалаа нүдэндээ оруулаад 2 минут нүдээ анина. Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Уусмалаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. 3 хоолны халбагыг 900 мл буцалсан усанд найруулна. Маалингын тос дусаана. Дараа нь тампон шургуулна[2].

Цахим холбоос

засварлах

Их шүүдэргэнэ

Их шүүдэргэнэ ходоодны шархлаанд тустай

Их Шүүдэргэнэ

Их шүүдэргэнэ гэдэг эмийн тарималжуулдаг хүн бий

ИХ ШҮҮДЭРГЭНЭ

Их шүүдэргэнэ ургамал элэгний В, С вирус устгах ид шидтэй ч тунг нь хэтрүүлбэл АЮУЛТАЙ

Эх сурвалж

засварлах


  1. Ч, Санчир (2022). Ургамлын нэвтэрхий толь (2 ed.). Улаанбаатар: Адмон принт ХХК. p. 522. ISBN 978-9919-515-23-2.
  2. "Их шүүдэргэнэ | Эмийн ургамал судлалын төв". Татаж авсан: 2024-06-24.