Шуурхай зурвас (Англи: Instant Messaging, IM) гэдэг нь нэгэн төрлийн онлайн чатын хэсэг бөгөөд интернэт болон бусад сүлжээгээр мэдээллийг ямар нэгэн хоцролтгүйгээр хүргэж буй дамжууллыг хэлнэ.  

Pidgin 2.0 дээрх найзуудын жагсаалт

Шуурхай зурвасын програм ашиглаад холбоотой хүнтэйгээ харьцаж мэдээлэл солилцох боломжтой. Найзын жагсаалт (friend list) эсвэл холбоо барих жагсаалт(contact list) гэгдэх хэсэгт онлайн байгаа хүмүүстэй харилцаж шуурхай зурвас илгээх боломжтой байдаг. IM - чат нь тухайн цаг мөчид нөгөө хүндээ хүрэх ёстой. Зарим нэг систем нь зөвхөн тухайн цаг мөчид байгаа хүн рүү л дамжигдахаар зохион байгуулагдсан байдаг. Тэр юу гэсэн үг вэ гэвэл тэрхүү системд "нэвтэрлээ" гэсэн тохиолдолд л харилцаа холбоо хоорондоо тогтоож болно гэсэн үг.

 
1980 болон 1990 - ээд оны эхэн үед хүмүүсийн хэрэглэж байсан Unix "talk" програмын интерфэйс

1990-ээд оноос интернэтийн хэрэглээ өргөжсөн. Зарим нэгэн програм хангамж хөгжүүлэгчид вэб сервер дээр chat-room гэх програм хангамжийг байрлуулсан. Энэхүү чат өрөө нь, хэсэг бүлэг хүмүүс тэрхүү "өрөө" гэх тодотголтой зүйл дотор мессеж бичихэд тэрхүү мессеж нь бүх хүмүүст харагдаж байсан. Харин шуурхай зурвас нь хоёр хүний чат өрөөг хэлээд байгаа юм.

1996 оны 11-н сар интернэт сүлжээнд шуурхай зурвас нь маш их газар авсан билээ. Тэр үед Мирабилис буюу Mirabilis компани нь ICQ хэмээх үнэгүй хэрэглэх боломжтой шуурхай зурвасын мессенжерийн програмыг бүтээжээ. ICQ нь "I seek you" хэмээх үгний товчлол бөгөөд, компьютер дээр байрлах клиэнт програм юм. ICQ сервер мөн таны клиэнт ажилж буй үед та тэрхүү клиэнтийг ашиглаж бусадтай харилцаж чаддаг байсан юм. 1997 онд, AOL нь анхдагч онлайн холбоо болж хэрэглэгчдээ тэрхүү шуурхай зурвасын цонхыг ашиглаж хоорондоо чатлах боломжийг олгосон юм. 1998 оны 6 сард, AOL нь Mirabilis болон ICQ хувь дээрээ авсан. Одоо ашиглаж буй бүхий л шуурхай зурвасын програмуудын хэрэгслийг ICQ модел тавьсан юм.

Онлайн чатын түүх

засварлах

Хамгийн анхны онлайн чатны систем нь 1973 онд Иллинойсийн их сургуулийн ПЛАТО систем гэх газар Доуг Броун болон Дэйвид Ар. Вүүлэйя гэх хүмүүс Талкоматик хэмээх нэртэй үүсгэж байсан юм. Энэ нь хэд хэдэн сувгуудтай бөгөөд тус бүр нь 5 хүний багтаамжийг агуулж өөр хоорондоо чатлах боломжийг олгож байжээ. Талкоматик нь 1980 оны дунд ПЛАТО-гын хэрэглэгч дунд нэлээн алдартай болж байсан. 2014 онд Броун болон Вүүлэйя вэб дээр суурилсан Талкоматикийн хувилбарыг гаргасан.

Харин хамгийн анхны онлайн системд чат хэмээх коммандыг ашигладаг системийг 1979 онд Dialcom - ийн Тоом Валкер болон Фрит Танэ нар үүсгэж байсан. 

Шуурхай зурвасын програмыг хэрэглэх нь

засварлах
 
Анхны IM аппликэйшн буюу ICQ

Доорх алхамуудыг харснаар хэрхэн шуурхай зурвасын үйлчилгээ ажилдаг талаар багахан ч гэсэн ойлголттой болох болно.

  1. Компьютердаа үнэгүй гэсэн шуурхай зрувасын програм хангамжын клиэнтийг суулгана
  2. Татсан файлаа суулгаж клиэнтээ нээнэ.
  3. Клиэнт нь сервертэй холбогдохыг оролдоно. Холбоо тогтооход вэб серверийг ашиглана.
  4. Сервертэй таны клиэнт холбогдсон бол, өөрийн нэр болон нууц үгээ оруулж серверт нэвтрэнэ. Хэрвээ таны хамгийн анхны оролдлого бол өөрийн гэсэн хаяг үүсгэж холбогдож болно.
  5. Клиэнт серверлүү таны холболтын мэдээлэл(IP хаяг болон порт) - ийг шиднэ. Энэ нь мөн таны харилцах жагсаалт(contact list) дэх хүмүүсийн нэрийг илгээдэг.
  6. Сервер нь таны холболтын мэдээллээр түр зуурын файл таньд болон таны жагсаалтруу үүсгэдэг. Таны жагсаалт дотор байгаа хэн нэгэн онлайн болохыг шалгаж байдаг.
  7. Хэрвээ сервер таны жагсаалтнаас онлайн болсон тохиолдолд, тань руу тэрхүү компьютерийн холболтын мэдээллийг илгээнэ.
  8. Таны клиэнт холболтын мэдээллийг хүлээж авсан тохиолдолд тэрхүү хүний статусыг онлайн болгож өөрчлөдөг. Онлайн байгаа хүний нэр дээр дарахад таньд текст оруулах боломжтой цонхыг илгээнэ. Илгээх товчыг дарснаар тэрхүү хүнтэй харилцах боломжтой юм.
  9. Яагаад гэвэл таны клиэнт холболт тогтоож буй хүний IP хаяг болон портын дугаар байгаа учраас мессеж нь шууд илгээгдэнэ. Энэ нөхцөлд серверийн оролцоо байхгүй. Бүх харилцаа холбоо нь зөвхөн 2 клиэнтийн хооронд л явагдана.
  10. Нөгөө хүн нь таниас шуурхай зурвас хүлээн авах үед тэрхүү хүнд мөн адил цонх нээгдэж таны мессеж харагдана.
  11. Харилцан яриа дуусч та оффлайн буюу тэрхүү клиэнтийг хааснаар таны клиэнт сервер лүү session-ийг дуусгавар болгоё гэсэн мессежийг илгээнэ. Сервер тэрхүү хүнтэй холбоотой байгаа хүмүүс рүү оффлайн болсон хэмээх мессежийг илгээнэ. Эцэст нь, сервер тэрхүү түр зуурын файлыг устгана. 

Шуурхай зурвасын хэл

засварлах

Хэрэглэгчид заримдаа "Internet slang" буюу интернэт дээр хэрэглэгддэг хэлийг ашиглаж өөр хоорондоо харилцдаг. Тэрхүү хэл нь интернэт дээр өргөн тархсан байдаг ба жишээ нь гэвэл "lol" буюу Laughing Out Loud инээх утгыг агуулж байна.

Эмоци нь нэг ёсондоо энэхүү хэлийн нүүр хувирал хэмээн ойлгож болно. BRB - Be right back, TTYL - talk to you later.

Шуурхай зурвасын програмын үйлчилгээ үзүүлэгч

засварлах
 
Linux дээрх Pidgin чатын цонх

AOL ICQ-г худалдаж авсны дараахан, AOL Instant Messenger(AIM) нь шуурхай зурвасын удирдагч болсон. Өнгөрсөн хэдэн жил, хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгч AIM-ийн хэрэглэгчдийг өөртөө авсан. Windows Live Messenger(урьд нь MSN Messenger байсан), ялангуяа Yahoo! Messenger нь шуурхай зурвасын програмыг өргөн хэрэглэж буй хүмүүсийг өөртөө татсан. Тэрний дараахан Google өөрийн IM систем болох Google Talk-ийг танилцуулсан. Мөн Trillian болон Pidgin хэмээх хэд хэдэн үйлчилгээг нэгэн зэрэг хийх боломжтой IM олны сонорт хүрч байв. 2006 онд интернэтийн хэрэглээг тодорхойлдог comScore нь онлайн хүн амны тал хувь нь IM - ийг ашиглаж байна гэсэн юм. Томоохон IM хэрэгслүүд нь бусад шуурхай зурвасын үйлчилгээнүүдийн ойлгохгүй байгаа хувийн протоколыг ашиглаж, нэг үйлчилгээний хэрэглэгчид холбогдож буй хүмүүсээс бусад хүмүүсийг блоклож байсан. 

AOL - Time warner 2001 онд нэгдэж AOL холбоо болон AIM протокол хооронд нэвтрэх эрхтэй болсон ч, тэрхүү үеэс эхэлж бусад шуурхай зурвасын програмуудын хэрэглээ илүү боловсронгуй болж ирсэн юм. Micosoft болон Yahoo! нь 2006 онд нэг үйлчилгээн дээр өөр хоорондоо харилцах боломжтой IM програмыг үүсгэсэн.

Шуурхай зурвасын програмууд холбоо тогтоох аюулгүй байдлын талаар авч хэлэлцдэггүй. Мессеж болон холболтын мэдээлэл нь таны ашиглаж буй IM хэрэслийн сервер дээр байрлаж байдаг. Ихэнх хэрэгслүүд нь тодорхой шифрлэлтийн түвшинг өгдөг ч, системээр дамжуулж буй таны мессежийг нууцлахад хангалттай биш. Таны мэдээллийг хакерууд амархан авч ашиглаж буй тэрүүгээр ямар нэгэн вирус гэх мэтийн зүйлч хийж болно. Интернэтээр дуу дамжуулах протокол(Voice Over Internet Protocol) нь шуурхай зурвасаар харилцаж буйгаас илүү хэцүү байдаг.

IM програмын давуу тал болон онцлог:

засварлах
  • Instant messages - Онлайн байгаа найзруугаа мессеж илгээх боломжтой
  • Chat - Чатын өрөөг найзуудаараа эсвэл хүссэн хүнтэйгээ үүсгэх боломж
  • Web links - Дуртай вэб сайтуудын холбоосыг хуваалцах
  • Video - Нүүр нүүрээ харалцан, найзтайгаа чатлах
  • Images - Найзын тань компьютер дээр байгаа зургуудыг харах
  • Sounds - Найздаа зориулж дуу явуулах
  • Files - Файл хуваалцах
  • Talk - Утас биш интернэт ашиглаж ярилцах
  • Mobile capabilities - Утаснаасаа шуурхай зурвас илгээх

Шинэ санаа

засварлах

Сүүлийн хэдэн жилд IM програмын боломжууд гайхалтайгаар нэмэгдсэн. Ихэнх үйлчилгээнүүд таньд файл илгээх, мөн AOL, Yahoo!, Google болон MSN нь таны мэйл үйлчилгээтэй IM үйлчилгээ нь холбогдсон байдаг болохоор таньд э-майл ирсэн үед мэдэгдэх боломжтой. Олон үйлчилгээ үзүүлэгч нар өөрийн утаснаас хаанаас хэзээ ч файл илгээх боломжийг олгож байгаа. Жишээ нь Google Talk - ийн хэрэглэгч IM харилцааны мессежүүдээ мөн файл оруулах зэргийг зөвхөн нэг цонхон дээр хийх, холбогдож буй хүний зураг шууд тань дээр харагдах зэрэг боломжтой юм. Windows Live Messenger нь Xbox 360 тоглогчыг өөрийн IM - тэйгээ холбож мессеж илгээх боломжийг олгодог.

Pidgin - ний хэрэглэгчид AIM, ICQ, IRC, Google Talk, Windows Live Messenger болон Yahoo! Messenger - тэй холбогдож файл илгээх мөн зургаа хуваалцаж болно. Зарим нэг IM үүд болох Meebo, eBuddy нь вэб дээр байрласан бөгөөд заавалчгүй програм татах шаардлагагүй юм.

Бүтээгдэхүүний төрөл

засварлах

Шуурхай зурвасын бүтээгдэхүүн програм нь дотроо 2 хуваагддаг: Enterprise Instant Messaging (EIM) буюу Албан байгууллагын шуурхай зурвасын програм болон Consumer Insant Messaging (CIM) - Хэрэглэгчдийн эрх ашгын шуурхай зурвасын програм.Албан байгууллагын шийдэл нь  дотоод IM серверээ ашигладаг хэдий ч, энэ нь зарим нэг жижигхэн оффис болон бас бус хязгаарлагдмал төсөвтэй албан байгууллагын хувьд тийм ч боломжтой хувилбар биш юм. Харин хоёр дахь сонголт нь хэрэгжүүлэхэд хямд хялбар бөгөөд жижигхэн хэмжээний хөрөнгө оруулалт серверийн програм хангамжид болон шинэ техник технолигид өгөөд бий болно.

Аж ахуйн нэгжийн хувьд, нууцлал болон харилцан ярианы архив дээр ихэвчлэн асуудал үүсэж байдаг. Заримдаа зөвхөн ганц л үйлдлийн систем дэмжих боломжтой програм хангамж ашиглав ч хүн бүр адилхан нэг үйлдлийн систем ашиглахгүй шүү дээ. Жишээ нь, ихэнх програм хангамжийн компаниуд Виндовсийг ашиглаж байгаа ч програм хангамжийн үйлдвэрлэгч нь Линуксийг ашиглаж байх жишээний.

Хакер болон бас бус хүмүүс нь IM сүлжээг ашиглаж өөрсдийн гэсэн хортой хаягуудыг мөн вирустай файл явуулах зэргийг 2004 оноос хойш хийж эхэлсэн. 2004-2007 оны хооронд IM нууцлалын төвд 1100 салангид дайралт бүртгэгдэж байсан. Хакерууд нь IM - аар 2 төрлин вирусыг илгээдэг: trojan horses болон spyware. IM холболт нь plain text - ээр гарч байдаг болхоор тайлж уншихад амархан байдаг.

Орчин үеийн бүхий л IM үйлчилгээ нь өөрийн гэсэн IM клиэнттэй болсон. Тэр нь тэрхүү үйлчилгээний сервертэй шууд холбогдож таны мэдээлэл болон бас бус зүйлээр шуурхай зурвасыг цаг алдалгүй дамжуулж хүргэж байгаа. 3 - н нөхцөлд клиэнт програм хангамжанд дараах IM үйлчилгээнууд ордог. AdiumEmpathyMiranda IMPidginQnextTrillian, болон Facebook Messenger эд нар тэдний нэг юм.

Shazzle нь Дэлхий дахины вебийн (World Wide Web) загварыг шинэчилж эрх чөлөө, нууцлал ба итгэлцлийг нэмэгдүүлэх болно.

ShazzleChat нь хувийн, хурдан бөгөөд дуудлага, мессеж бичихэд хялбар програм юм. Зурвас эсвэл зураг илгээх, аудио болон видео дуудлага хийхэд найдвартай. Таны илгээсэн мессеж бүр хүлээн авагч та хоёрын хооронд үлддэг. Видео болон аудио дуудлага хоорондоо аюулгүй бөгөөд p2p Shazzle технологиор хамгаалагдсан болно. Монголын мессенжер.

Хэрэглэгчийн бааз

засварлах

Доорх тоон үзүүлэлтийг зарим нэгэн шуурхай зурвасын системийн эзэмшигчид болон интернэтээр тархсан статистик үзүүлэлтийг хамт хавсрагасан болно. Хамгийн чухал нь, зарим тоон үзүүлэлт нь хэр их хүн одоогийн байдлаар хэрэглэж байгааг харуулж хичнээн хэрэглэгчтэй гэх мэт баримтуудыг багтаалаа.

2010 оноос хойш хамгийн их хэрэглэж байгаа IM систем болон хамгийн их хэрэглэгчтэй үйлчилгээнууд:

Статистик

засварлах
Шуурхай зурвасын клиэнт Компани Хэрэглээ
BlackBerry Messenger BlackBerry 91 сая нийт хэрэглэгч (2014 он 10 сар)
AIM AOL, Inc. 53 сая тогтмол хэрэглэгчид (2006 он 9 сар)
XMPP XMPP Standards Foundation (XSF) 1200+ сая хэрэглэгчид (2011 он 9 сар)
eBuddy eBuddy 35 сая хэрэглэгчид (2006 он 10 сар)
iMessage Apple Inc. 140 сая хэрэглэгчид (2012 он 6 сар)
Windows Live Messenger Microsoft Corporation 330 сая тогтмол хэрэглэгчид (2009 он 6 сар)
Yahoo! Messenger Yahoo!, Inc. 22 сая хэрэглэгчид
QQ Tencent Holdings Limited 840 сая тогтмол хэрэглэгчид
IBM Sametime IBM Corp. 15 сая хэрэглэгчид
Skype Microsoft Corporation 34 сая тогтмол хэрэглэгчид (2012 он 2 сар), 560 сая нийт хэрэглэгчид (2010 он 4 сар)
MXit MXit Lifestyle (Pty) Ltd. 7,4 сая хэрэглэгчид
Xfire Xfire, Inc. 24 сая бүртгүүлсэн хэрэглэгчид (2014 он 1 сар)
Gadu-Gadu GG Network S.A. 6,5 сая тогтмол хэрэглэгчид
ICQ ICQ LLC. 4 сая тогтмол хэрэглэгчид (2006 он 9 сар)
Paltalk Paltalk.com 5,5 сая хэрэглэгчид (2013 он 8 сар)
IMVU IMVU, inc. 1 сая хэрэглэгчид (2007 он 6 сар)

Хэрэгтэй холбоос

засварлах