Шуудангийн марк
Шуудангийн марк-шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийн улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг.
Дэлхийн анхны стандарт хэлбэрийн шуудангийн марк 1840 оны 5-р сарын 6-нд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай "Хар пенни" (англи. Penny Black) нэртэй гарсан байна. Учир нь тэрхүү марк хар өнгөтэй байсан бөгөөд үнэ нь 1 пенни байжээ. Анхны марк Роуланд Хилл (англи. Rowland Hill; 1795-1879) -ийн хичээл зүтгэлээр гарсан гэж үздэг.
Шуудангийн марк нэвтрүүлсэнээр Английн шуудан холбоонд томоохон дэвшилтэд шинэчлэл болж шууданг илгээлтийн боловсруулалтыг хөнгөвчилж, тэдгээрийн төлбөр тооцоог хялбаршуулсанаар захидал илгээх явдал өсөхөд их хувь нэмэр оруулж (1839 онд 75 сая захидал илгээдэг байсан бол 1840 онд 168 сая хүрч өссөн байна). Шинэчлэл хийсэн Роуланд Хилл 1854 онд Английн шуудангийн ерөнхий нарийн бичгийн дарга болж, Английн Засгийн газраас 20,000 фунт стерлингийн бэлэг авчээ. Сүүлд Лондон хотод Р.Хиллийн хөшөө босгосон байдаг юм.
Английн араас бусад орнуудад марк хэрэглэж эхэлсэн байна. 1843 онд- Цюрих, Женев контонд, Бразилд, 1847 онд АНУ-д, 1849 онд Франц, Бельги, Бавари, 1854 онд Энэтхэг, 1857 онд Орос, 1860 онд Польш, 1871 онд, 1871 онд Япон, 1872 онд Герман (нэгдсэн), 1878 онд Хятад гэх мэт улс орнуудад шуудангийн марк гарч захидал илгээхэд ашиглаж эхэлжээ.
Монгол шуудангийн марк
засварлахМонгол Улсын шуудангийн анхны марк 1924 онд гарчээ. Энэ марк нь Ардын засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн хорооны дарга Мандалын Бат-Очир /1895-1938/ гэдэг хүний санаачилгаар хэвлэсэн “Элдэв-Очир” марк юм. Маркийн зургийг нь “марзан” Б.Шарав зурсан байна. Энэ үед Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтийг хараахан гаргаагүй байсан тул нэрлэсэн үнийг 1,2,5,10,20,50 цент болон 1 доллараар илэрхийлэн, 1924 оны 7-р сарын 01-нд шуудангийн гүйлгээнд гаргасан түүхтэй.
Монгол марк хөгжил дэвшлийнхээ 100 гаоуй жилийн хугацаанд нийт 1100 гаруй сэдвийн 4300 нэр төрлийн шуудангийн марк, 150 гаруй анхны өдрийн дугтуй эрхлэн гаргасан ба хуримтлуулсан баялаг туршлага, дэлхийн зах зээлд эзэлсэн байр суурийг улам бэхжүүлж байна.
Шууданийн маркны хэлбэр
засварлахШуудангийн марк нь гол төлөв тэгш өнцөгт хэлбэртэй жижиг хэмжээний, эрмэгийг нь тойруулсан шүдтэй, ар талдаа цавуутай цаас юм. Нүүрэн талдаа тухайн маркны нэрлэсэн үнээс гадна түүнийг олгосон шуудангийн захиргааны нэрийг агуулсан байдаг. Энэ нь ихэвчлэн янз бүрийн тэмдэг, гоёл чимэглэлийн элементүүд, зураг дүрсэлсэн байдаг бөгөөд тухайн сэдвээр хэд хэдэн цуврал марк байх нь элбэг. Ийм ч учраас маркийг хүмүүс цуглуулдаг байна.
Шуудангийн марк нь дөрвөлжин, квадрат, ромб, трапеци, дугуй, зууван дугуй, тав, зургаа, найман булант зэрэг төрөл бүрийн хэлбэртэй байдаг. Мөн үүнээс гадна "чөлөөт дүрс хэлбэртэй" /улсын газар нутгийн, банана жимсний болон нуур усны хэлбэртэй байх шижээтэй/ байдаг ажээ.
Шуудангийн марк хийдэг материал
засварлахШуудангийн маркийг гол төлөв цаасаар хийдэг боловч зарим улс орнууд өөрийн онцлогийг харуулж онцгойрох зорилгоор торго, алт, мөнгө, зэс, төмөр, мод зэргээр марк хийдэг байжээ.