Шоорон эвэрт болжмор
Шоорон эвэрт болжмор буюу (Eremophila alpestris) нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан Богширгынхон овгийн болжмор юм.
Гадаад шинж
засварлахНуруу сааралдуу, бүдэг ягаан туяатай, заримдаа шар туяа илэрнэ. Өдний гол бараан боловч ШООРОН ЭВЭРТБОЛЖМОР тод толбо үүсгэхгүй. Далавч бараан-хүрэн, цайвар эмжээртэй. Сүүл хар, нарийн цагаан эмжээртэй. Дагзны хоёр хажууд багц уртавтар өд байх нь эвэр шиг харагдана. Хоолой шаргал, эсвэл цагаан, хар хүрээтэй тэр нь завьж, хацар, хоолой, гүеэ дагаж байрлана. Дух шар, чихний бүрхүүл шаравтар, хэвлий цагаан, саарал туяатай. Сүүл бага зэрэг ухлаадастай. Далавчны урт 94-119 мм.
Идэш тэжээл
засварлахЖижиг цох, шоргоолж, царцаа, шавжийн авгалдай, аалз зэрэг амьтад гарахаас гадна ургамлын үр нахиа зонхилно. Монгол болжмор, боролзой болжмор, жиргэмэл, тоодог зэрэг манай хээр талаар түгээмэл байдаг шувууд хортон шавжийг зохих хэмжээгээр устгана.
-
ЛАТИН НЭР: Eremophila alpestris L., 1758 АНГЛИ НЭР: Horned Lark