Ши Мөрөн
Ши Мөрөн (хятад. 席慕容, 1943 онд Хятадын өмнөд нутгийн Чунчин хотод төржээ) - Монгол гаралтай Тайваний яруу найрагч, зохиолч, зураач.
Намтар
засварлахТүүний эцэг Өвөр Монголын Цахарын Чуулганы мянган хошуунаас гаралтай Рашдонров гэдэг хүн германы Бонны их сургуулийн Азийн салбарт монгол хэлний багшаар ажиллаж байгаад 1998 оны 11-р сарын 30-нд 88 насандаа таалал болжээ. Эх нь Өвөр Монголын Зуу Уд аймгийн Хишигтэн хошууны Баянбилиг гэдэг хүн байгаад 1985 оны 5-р сарын 1-нд өөд болжээ.
Гэр бүл нь улс төрийн шалтгаанаар БНХАУ-аас дүрвэн Хонконг руу гарч, 1950-аад оны эхээр Тайваньд суурьшсан аж. Гэр бүлээ даган европт амьдарч байхдаа Бельгийн Брюссель хотноо Эзэн Хааны Урлагийн Академийг зураач мэргэжлээр дүүргэсэн гэдэг. 1981 онд зураач Ши Мөрөн “Хүж өвс” нэртэй анхны номоо хэвлүүлсэн нь түүнийг Тайванийн яруу найргийн гол төлөөлөл болох өндөрлөгт аваачлаа. “Хүж өвс” тэр жилээ долоон удаа хэвлэгдэж, шүүмжлэгчдийн зүгээс “үзэгдэл” гэсэн үнэлгээ авч, залуусын унших дуртай ном болсноор Тайванийн яруу найрагт монгол нэрээр овоглосон нэгэн гайхалтай яруу найрагч төрсөн юм. Тэрбээр “Хүж өвс”, “Алс холын нутаг”, “Гол урсах дуун” тэргүүт долоон шүлгийн түүвэр, арваад эсээ, хүүрнэлийн ном хэвлүүлээд байна.
2011 онд “Монголын өндөрлөг миний нутаг” ном хэвлүүлсэн.