Шито-рюү
Шито-рюү (Япон: 糸東流, しとうりゅう) каратэ нь Карат -Догийн үндсэн 4 том стилийн нэг юм.
Шито-рюүг үнэслэгч Мабүни Кэнва 1934 онд Окинавагаас гаралтай ШОРИН-РЮҮ болон ШОРЭЙ-РЮҮ стилүүдийг нэгтгэн ШИТО-РЮҮ-г үндэслэсэн. ШИТО гэдэг нэр нь Мабүни Кэнвагийн 2 багш болох Итосү Анго болон Хигаонна Канрёо нарын нэрийн эхний үе үсгүүдээс бүтсэн нэр юм. Энэ стиль нь зөвхөн Окинавагийн стилүүд төдийгүй Хятадын тулааны урлагуудын концептыг нэгтгэж чаддагаараа онцлогтойгоос гадна бусад стиль урсгалуудад байдаггүй маш олон КАТА-тайгаараа бусад стиль урсгалуудаас онцлог байдаг.