Ширнэнгийн Аюуш
Ширнэнгийн Аюуш (1903 оны 5 сарын 15 — 1938 оны 7 сарын 19) нь Монгол улсын алдарт гавьяат уран зохиолч. Шинэ Монголын анхны жүжгийн зохиолчдын нэг.
Намтар
засварлахАюуш Амгаланбаатар (одоогийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг)-т 1903 онд төрсөн. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, жүжиг болон үргэлжилсэн үгийн зохиолч, найруулагч, урлаг судлаач. Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүнд 1922 онд элсэж идэвхтэй зүтгэлтэн болсон. Улмаар Москва хотын Дорно дахины судлалын дээд сургуульд 1924 оноос суралцаж төгсчээ. “Ойрх цагийн товч түүх” жүжиг анх тавихад оролцсоноор театр жүжгийн ажилд хөл тавьжээ.
Тэрээр 1932-1933 онд УТТ-т найруулагч, 1934 оноос Ардыг гэгээрүүлэх яамны уран сайхны зөвлөлийн дарга, 1936 оноос мөн яамны дэд сайд, 1937 оны 12 сараас Ардын цэргийн клубийн даргаар ажиллаж байжээ. “Европ ба Дорно зүг”, “Хэлбэр нугалаа”, “Таван мянган төгрөгийг таниагүйн учир”, “Монгол хүү”, “Говийн хүүхэн Гүндэгмаа”, “Гурван давхар талхилт”, “Хатан Долгор харц Дамдин”, “Арван зургаан наст Адьяа”, “Яг арван найм” зэрэг жүжгийн зохиол бичсэн. Бичсэн зохиолоо өөрөө найруулан тоглуулдаг онцлогтой хүн байжээ. Театр судлалын талаар Театрын уран сайхан, Ардын үндэсний театрын уран сайхны түүхээс товчилсон дэвтэр нэртэй хоёр ном бичиж 1935 онд хэвлүүлжээ.
1935 онд алдарт гавьяат уран зохиолч цолоор шагнуулсан байна. Улстөрийн хэлмэгдэлд өртөж цаазлагдсан боловч хожим цагаадсан.
Уран бүтээл
засварлах- Тайзны бүтээл
- Театрын уран сайхан (1936)
- Ардын үндэсний театрын уран сайхны түүхээс товчилсон дэвтэр (1936) нэртэй хоёр номыг бичиж хэвлүүлжээ.
- Европ ба Дорно зүг (1929)
- Хэлбэр нугалаа (1932)
- Харц Дамдин хатан Долгор (1933)
- Говийн хүүхэн Гүндэгмаа (1934)
- Яг арван найм (1937)
- Жанжны тушаал (1937) зэрэг жүжгийн зохиолыг бичжээ.
- Дэлгэцийн бүтээл
- Тиймээ (1931)
- Арван зургаан наст Адъяа (1935)
- Байцаагч түшмэл (1936) жүжгийн найруулагчаар ажиллажээ.
Шагнал
засварлах- БНМАУ-ын алдарт гавьяат уран зохиолч (1935)