Шинэ Наран Сургууль

Шинэ Наран сургууль нь Дархан-Уул аймагт байрлах, япон хэлний сургалттай дунд сургууль юм.

Шинэ Наран сургууль нь 2003 онд Дархан-Уул аймгийн Япон хэлний сургалттай Наран 23-р дунд сургууль хэмээн байгуулагдсан ба 2015 оны 9-р сарын 1-ээс Шинэ Наран хэмээн нэрээ өөрчлөн одоог хүртэл сургалтаа явуулсаар байна. Анх 8 сурагч 2 Япон багштайгаар эрдмийн өргөөний үүд хаалгаа нээж байсан бол 2015-16 оны хичээлийн жилийн байдлаар 100 гаруй сурагч, 5 Япон багш, 20 гаруй Монгол багш ажилтантай.

Удирдах зөвлөлийн дарга Л. Мижид нь сургуулийн үүсгэн байгуулагч болно.