Шинаногава
Шинаногава (Япон: 信濃川, しなのがわ) буюу Шинано гол нь Япон улсын Нийгата, Нагано мужуудын нутгаар урсах гол юм. Гэхдээ Нагано мужийн нутгаар урсах хэсгийг нь Чикүмагава (Япон: 千曲川, ちくまがわ) гэж нэрлэдэг байна. Нийт 367км урттай, Японы хамгийн урт гол бөгөөд Шинаногава гэж нэрлэгдэх хэсэг нь 153км болно.
Усаа цуглуулах талбай нь 11,900км².