Шим тэжээл гэдэг нь организмууд оршин тогтнох, өсөх, үржихэд ашигладаг бодис юм. Хоол тэжээл дэх шим тэжээлийн хэрэгцээ нь амьтан, ургамал, мөөг мөөгөнцөр болон нэг эстэй биетүүдэд хамаарна. Шим тэжээлийг бодисын солилцооны зорилгоор эсэд оруулах эсвэл эсээс гаргаж, үс, хайрс, өд, араг яс гэх мэт эсийн бус бүтцийг бий болгодог. Зарим шим тэжээл нь нүүрс ус, өөх тос, уураг, ферментүүд (этанол эсвэл цуу) зэрэг нь энерги ялгарах явцад жижиг молекулуул болон хувирч, ус, нүүрстөрөгчийн давхар исэл хэмээх эцсийн бүтээгдэхүүн болдог. Бүх организмуудад ус хэрэгтэй. Амьтанд зайлшгүй хэрэгтэй тэжээллэг бодисууд нь энергийн үүсвэр, уураг үүсгэдэг зарим амин хүчлүүд, витаминууд болон тодорхой нэг эрдэс бодисууд юм. Ургамал үндсээрээ өөрт хэрэгтэй амин дэмийг авах ба навчаараа хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийг шингээдэг. Мөөг нь амьд эсвэл үхсэн органик биетүүдээр амьдардаг ба шим тэжээлийн хэрэгцээгээ тухайн биетээсээ хангаж авдаг.


Янзан бүрийн организмуудад өөр өөр шим тэжээлүүд хэрэгтэй байдаг. Аскорбины хүчил (витамин С) нь хүн болон зарим амьтдад зайлшгүй хэрэгцээтэй боловч бусад ихэнх амьтад болон ургамал нь түүнийг нэгтгэх чадвартай байдаг. Шим тэжээл органик ба органик бус гэж байдаг. Органик нэгдлүүд нь нүүрстөрөгч агуулсан ихэнх нэгдлийг агуулдаг бол бусад бүх химийн бодисууд нь органик бус байна. Органик бус шим тэжээлд төмөр, селен болон цайр зэрэг бодисууд ордог бол органик тэжээлд уураг, өөх тос, сахар, витаминууд орно.