Шириндарь хатан

— «Шилийндалай хатан» гээд холбогдов —

Шириндарь хатан (хятад ханз:失憐答里, пиньинь галиг:Shī lián dá lǐ)(?-1306 он?) — Юань улсын Төмөр өлзийт хааны их хатан.

Шириндарь хатан
Юань улсын их хатан
(1299-1305 он)
Өнгөрсөн огноо 1306 он?
Өмнөх Намбуй хатан
Удаах Булган хатан
Хатан Төмөр өлзийт хааны хатан
Эцэг Хонгирадын Улучин ноён

НамтарЗасварлах

Шириндарь хатан хонгирад аймгийн Анчин ноёны хүү Улучин ноён охин. Төрсөн он тодорхойгүй.

1299 оны 10-р сард Өлзийт хааны анхны их хатан тэнгэрт халихад Шириндарь их хатан болов. Хаан угсаа залгах хүүгүй байж байгаад Шириндарь хатнаас Даш гэдэг хүүтэй болжээ. 1305 оны 5-р сард Даш ханхүүгээр өргөмжлөгдсөн ч 12-р сард өвчнөөр таалал төгссөн.[1]

Төмөр хаан ахын хүү Хайсан ванг дараагийн ханхүү өргөмжилжээ. Тус хатан 1305 онд амьд байсан хэрнээ, 1307 онд Хайсан хааны зарлигаар «Бат нигүүлсэхүй нам үзэсгэлэнт хатан»[2] хэмээн нэхэн өргөмжлөгдсөнийг бодвол 1306 онд нас барсан бололтой. Өвгөдийн сүмд Өлзийт хааны тахилгын харшид хатны хөргийг хамт байрлуулсан тахисан.[1]

Сурвалж, тайлбарЗасварлах

  1. 1.0 1.1 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
  2. Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Юань улсын судар. 22-р дэвтэр. Үзун хааны шастир. Нэгдүгээр бүлэг"
Өмнөх
Намбуй хатан
Юань улсын их хатан
1299-1305? он
Дараах
Булган хатан