Шийлэгийн Батбаяр

Шийлэгийн Батбаяр (1943 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3-р багт төрсөн) нь Монголын төрийн зүтгэлтэн, улс төрч, эдийн засагч хүн.

Шийлэгийн Батбаяр
Монгол УлсМонгол Улс Монгол Улс Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
Албан тушаал хашсан
2000 оны 7 сарын 26 – 2004 оны 8 сарын 20
ӨмнөхСодовын Сонин
(Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд)
ДараахЦэвэлмаагийн Баярсайхан
Хувийн мэдээлэл
Төрсөн1943 он
Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Алма матерЭдийн засгийн дээд сургууль, Москвагийн хөдөлмөрийн институт

Тэрээр 1966 онд Улаанбаатар хотын Эдийн засгийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр төгсөж, Москвагийн Хөдөлмөрийн институтэд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ш.Батбаяр ШУА-ийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны институтийн захирал, нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч дарга, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2000-2004 онд Нийгмийн хамгаалал, Хөдөлмйрийн яамны сайдаар ажиллаж байв. Мөн УИХ-д 2 удаа сонгогдон ажиллажээ. Өдгөө Соёл Эрдэм дээд сургуулийн захирлаар ажилладаг.

2017 онд Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн.