Шерил Кара Сэндберг
Ше́рил Ка́ра Сэ́ндберг (англ. Sheryl Kara Sandberg, 1969 оны 8 дугаар сарын 28-нд АНУ-ын Вашингтонд төрсөн) - Америкийн бизнес эрхлэгч, тэрбумтан, буяны үйлстэн эмэгтэй. Сэндберг нь Meta Platforms-ийн үйл ажиллагааны захирал (COO) бөгөөд LeanIn.Org-ийг үүсгэн байгуулагч юм. 2012 оны 6 дугаар сард тэрээр Facebook-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор тус компанийн удирдах зөвлөлд ажилласан анхны эмэгтэй болсон юм.
2012 онд тэрээр "Time" сэтгүүлийн жил тутмын дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалтад багтсан. 2019 оны 12 дугаар сарын байдлаар Сэндберг "Фэйсбүүк" болон бусад компаниудад хувьцаа эзэмшиж 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ.
Намтар
засварлахКара Сэндберг 1969 онд АНУ-ын Вашингтон хотод еврей гэр бүлд гурван хүүхдийн том нь болж мэндэлжээ. Эх - франц хэлний багш Адель Эйнхорн, эцэг- нүдний эмч Жоэл Сэндберг нар юм.
Түүнийг хоёр настай байхад нь тэдний гэр бүл Флорида мужийн Умард Майами Бич рүү нүүжээ. Тэрээр Норт Майами Бичийн ахлах сургуульд суралцаж, 1987 онд суралгаараа ангидаа есдүгээр байр эзэлж байжээ.
Тэрээр хоёрдугаар дамжааны ангийн дарга, Үндэсний хүндэтгэлийн нийгэмлэгийн гишүүн болж, ахлах ангийн удирдах зөвлөлд багтаж байжээ. Мөн Сэндберг 1980-аад онд ахлах сургуульд байхдаа аэробик заадаг байжээ. Тэрээр энэ үед профессор Лоуренс Саммерстай уулзаж танилцсан бөгөөд Л.Саммерс түүний зөвлөгч, дипломын ажлын удирдагч болжээ. Саммерс түүнийг Дэлхийн банкинд судалгааны туслахаар элсүүлсэн авсан бөгөөд тэрээр Энэтхэгт халварт өвчин, ДОХ, хараагүй байдлын чиглэлийн эрүүл мэндийн төслүүд дээр нэг жил орчим ажилласан байна.
1987 онд Сэндберг Харвардын коллежид элсэн орсон. Тэрээр 1991 онд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй онц төгсөж, эдийн засгийн чиглэлээр төгсөж буй шилдэг оюутанд олгодог Жон Х.Уильямсын нэрэмжит шагнал хүртэж байсан. Тэрээр Харвардад байхдаа "Эдийн засагт болон Засгийн газар дахь эмэгтэйчүүд" нэртэй байгууллагыг үүсгэн байгуулалцаж байжээ.
1993 онд тэрээр Харвардын Бизнесийн сургуульд элсэн орж, 1995 онд Магистрын /MBA/ зэрэг хамгаалсан. Бизнесийн сургуулийн эхний жилд тэрээр тэтгэлэгт хамрагдсан байна.
2007 оны сүүлээр Facebook-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг Дан Розенсвейгийн зохион байгуулсан Зул сарын баярын үдэшлэг дээр Сэндбергтэй уулзжээ. Цукерберг Үйл ажиллагааны ахлах захирлыг (COO) албан ёсоор хайгаагүй ч Сэндбергийг энэ үүрэгт "төгс таарч тохирох хүн" гэж бодсон гэдэг. Ингээд 2008 оны 3 дугаар сард Кара Сэндберг Google-ийг орхиж Facebook компани COO-ийн үүрэгт ажилд авч байгаа тухай зарласан байна.
Улс төрийн байр суурь, буяны үйлс, үзэл бодол
засварлахСэндберг 1993 онд Брайан Краффтай гэрлэж, жилийн дараа салсан. 2004 онд тэрээр Yahoo!-ийн гүйцэтгэх захирал байсан Дэйв Голдбергтэй гэрлэсэн. Хосууд хүү, охин хоёртой. Сэндберг, Голдберг нар хамтдаа орлоготой/хуваалцсан эцэг эхийн гэр бүлтэй байх талаар байнга ярилцдаг байв. Кара Сэндберг мөн Америк дахь ганц бие эцэг эхийн асуудлыг хөндөж байжээ.
Сандберг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг дэмжиж байсан. Тэрээр 2020 оны Ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Фэйсбүүкийг илт шүүмжлэгч Элизабет Уорренийг олон удаа дэмжихээс татгалзсан ч одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг "Би Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэж бодож байна" гэж мэдэгджээ.
2016 оны 11-р сард Сандберг өөрийн болон талийгаач нөхрийнхөө нэрээр Lean In Foundation-ээ Шерил Сандберг ба Дэйв Голдбергийн гэр бүлийн сан болгон өөрчилсөн. Энэхүү шинэ сан нь LeanIn.Org-д ивээлд байгаа бөгөөд Сандберг өөрийн "Option B" номыг тойрсон шинэ байгууллага нь сан болон бусад буяны үйлсийг санхүүжүүлэхийн тулд ойролцоогоор 100 сая ам.долларыг Facebook-ийн хувьцаанаасаа шилжүүлжээ.