Шахмал шавран тоосго

Шавар, шороон барилгууд нь маш олон янз байдаг.

1. Ухмал /Rammed Earth/ 2. Шороогоор бүрсэн 3. Газраас Хэв ухаж авч, блок хийсэн 4. Шахмал шавар тоосго 5. Шатаасан тоосго гэх мэт

Үүнээс Та бүхэнд CEB (Compressed Earth Brick) ДШТ-Даралтат Шавар Тоосгыг танилцуулав.

Шахаж Дарсан Шавар Тоосго (ДШТ) буюу Compressed Earth brick хийх технологи нь нийгмийн ядуу давхаргынханд зориулсан орон сууцны шийдэл болж байсан бол дараагийн шатанд анхааралдаа авах ёстой инновацийн цоо шинэ шийдэл болж хөгжиж өргөжжээ. 1950 иад оноос хойш Колумб, Мексик, Бразилд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн олон арван мянган барилгыг энэхүү материалаар барьсан байна ...

   Эдгээр барилгууд нь дээрх технологийн найдвартай байдлыг улам улам баталсаар байна.   

Хэрэв ийм барилгын материал үйлдвэрлэх сүлжээ бий болвоос түүнтэй холбоотой барилгачид, аж ахуй эрхлэгчид, тоосгоны шавар олборлогчид зэргээр ажлын байр олноор бий болдог байна. 

Архитектурын хувьд, Шахсан Шавран Тоосго нь өндөр чанартай байж чадахын хажуугаар гадаад валютын зохистой харилцааг хангаж, эрчим хүчний хэмнэлт гаргадаг зэрэг эдийн засгийн эерэг нөлөөлөл мөн үзүүлдэг.

ХӨГЖИЛ

Шахмал Шавран тоосго нь үндсэндээ шууд шорооноос гаргаж авсан барилгын материал юм. Шахсан шавран блок нь харьцангуй хуурай байгаа органик бус хөрс, шавар, зарим дүүргэгч эсвэл цементийн бага хэмжээний нэмэлтүүдийг холиод механик шахагч ашигладаг технилог юм. Ойролцоогоор 20 МПа даралтаар шавар, хайргыг хоёр дахин багастал шахадаг байна. Зөв шахагдсан шахмалууд нь ердийн цемент, эсвэл /Adobe/ бетон тоосгонуудаас ч илүү даацтай болдог юм. Энэхү механик аргаар дарсан блок/гулдмайнууд нь эртний уламжлалтай, соёлын өв тул мөн байгаль орчинд ээлтэй зэрэг шинжээрээ олон тооны гэрээт компаниудын давуу тал болж байдаг.

Шахмал Шавран Тоосгонууд 3 үндсэн төрөл байдаг.

1. Цул блок 2. Нүхтэй блок 3. Өөрөө түгжигч блок

Бидний үйлдвэрлэсэн байгаа тоосго нь дээрх гурван бүлэг блокнуудын бүх давуу талууд ба шинжийг өөртөө агуулж чадсан давуу талтай.