Шатрын хөлөг
Шатрын хөлөг нь шатар тоглоход хэрэглэгддэг хөлөг юм.
Ерөнхий ойлголт
засварлахАлбан ёсны тоглолтод хэрэглэгддэг том хэмжээтэй хөлөг нь шатрын дүрсүүдээсээ тусдаа зарагддаг боловч ердийн шатрын хөлөг нь шатрын дүрсүүдтэй хамтдаа зарагддаг.
Тодорхойлолт
засварлах- Гэгээн, харанхуй 2 өнгийн квадрат хэлбэртэй нүднүүд сөөлжлөн, босоо, хэвтээ чиглэлд 8, 8 эгнээ үүсгэн байрлана.
- Ерөнхийдөө шатрын нүднүүдийг цагаан нүд, хар нүд гэж ангилна.[1]。
- Даамын хөлөг гэж нэрлэгдэх нь бий. (→"Даам"-ыг үзнэ үү)
Өнгө
засварлах- Хамгийн өргөн дэлгэрсэн шатрын хөлгийн өнгөний хослол бол модны өнгө буюу бор шаргал өнгийг цайруулсан, харлуулсан өнгө юм.
- Өнгөний хослолын тухай нарийн дүрэм үгүй.Хөх-бор шаргал, ягаан - ногоон гэх мэт хослолууд бий.
- Яг цагаан - хар өнгийн хослол нь шатрын дүрсүүдийг ялгаж харахад хэцүү болгодог тул бараг хэрэглэгддэггүй.
Материал
засварлах- Материал нь маш олон янз. Модон хөлөг хамгийн их тархсан бөгөөд түүнээс гадна даавуу, хуванцар, эсгий, шил зэрэг материалаар хийдэг.
Албан ёсны тэмцээнүүдэд дараах төрлийн хөлгийг хэрэглэхийг хориглодог.
- Төмөр, металлаар хийсэн хөлөг
- Өндөр үнэтэй, шилэн ба чулуун сийлбэр, чимэглэлтэй хөлөг
Хэлбэр, хэмжээ
засварлах- Шатрын хөлөгт a1 нүд нь заавал хар нүд байдаг.
- Ердийн хөлгийн хэмжээ нь хэрэглэх дүрснүүдийн хэмжээнээс хамааралтай. Ерөнхийдөө нэг нүдний урт, өргөн нь шатрын ноёны диаметрээс 1.25-1.3 дахин урт байдаг.
- Албан ёсны тэмцээнүүдэд хэрэглэдэг шатрын хөлгийн хэмжээ нь 45см урт, өргөнтэй байдаг. Нэг нүдний нь хэмжээ 5.0-6.5см болно.
- Гэр бүлийн хэрэгцээнд өргөн тархсан шатрын хөлөг нь 4.0см-ээс бага талтай нүд бүхий байдаг.
Мөн үзэх
засварлахИшлэл
засварлах- ↑ Албан ёсоор бол гэгээн өнгө (light color), харанхуй өнгө (dark color) гэж нэрлэгддэг.
Гадаад холбоос
засварлах- Eric W. Weisstein, Chessboard at MathWorld
- Selecting a Chess Board