Шатарбалын Раднаасэд

Шатарбалын Раднаасэд (Говь-Алтай аймгийн Алтай хотод 1976 онд төрсөн) - Монгол улсын улс төрч, УИХ-ын гишүүн.

1994 онд Улаанбаатар хотын 40-р дунд сургууль төгссөн.

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төссөн.

1998-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт

2008 онд МАХН-д элссэн.

2007-2009 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн бодлогын зөвлөх

2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх

2011-2012 онд Монгол Ардын Намын Намын байгуулалтын хэлтсийн дарга

2012-2014 онд МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга

2014-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны дарга

2015-2016 онд Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн (Говь-Алтай аймгаас сонгогдсон)

2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2019 оны 5-р сард Ш.Раднаасэд МАН-аас гарах өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгч байжээ.

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн (Говь-Алтай аймгаас сонгогдсон)

2022 оны 12-р сарын 13-нд "Нүүрсний хулгай"-д оролцсон байх магадлалтай гэж түүний нэрийг АТГ-аас газраас зарласан байна.

Англи, орос хэлтэй.

Энхнэр Б.Хонгорзул, хоёр хүүхэдтэй.

2009 онд Алтан гадас одон хүртсэн.