Шар сугас
Шар сугас Энэ загас нь урт нарийн биетэй, нуруу нь гялалзсан ногоон, бор саарал, алтлаг шаргал гэх мэт солонгорч хажуу талаасаа гол төлөв мөнгөлөг өнгөтэй харагддаг. Нохой сугастай төстэй боловч доод эрүү нь бага. Толгой нь биеийн уртын гуравны нэгийг эзэлдэг. Хайрс нь жижиг учраас биеийн хэвлийн хэсгийг бүрэн бүрхдэггүй. Биеийн урт нь 65 см, жин 2.3 кг хүрнэ. Дундаж жин 1.2 кг байна. Шар сугас Төв Азийн гадагш урсгалгүй ай савын унаган загас. Хангайн нурууны Жаргалант уулын өвөрт орших Хөх нуурт амьдарна. Өвлийн улиралд нуурын гүн хэсэгт зундаа ээргийн бүсээр тархан идээшилдэг. Шар сугас нь 7-8 насандаа биеийн урт ойролцоогоор 17-19 см хүрч улмаар үржилд орно. Хавар тавдугаар сарын эхээс наймдугаар сар хүртэл усны дулаан 12-18 хэм хүрэхэд элс, хайрга болон заримдаа ургамалд түрсээ хэсэг хэсгээр шахна. Нэг атуу (эм) биеийн хэмжээнээсээ хамааран дунджаар 12-29 мянган түрс гаргана. Насны хувьд мөн л урт бөгөөд дунджаар 36 хүртэл насалдаг байна. Шар сугасны идэш тэжээлийн зонхилох хувийг замаг эзэлдэг. Мөн усны дээд ургамал, хөвөгч амьтан, ёроолын амьтдаар хооллоно. Түүний махны чанар нь нохой сугасныхтай адил. Сонирхуулахад, Түрс 16-17 хоногтоо үүрнээс гарч жараахай хэлбэрт ордог байна. Хачирхалтай нь тэдгээр олон мянган түрснээс зөвхөн 1-2 нь л том бодгаль болж амьдрах чадвартай болдог тухай эрдэмтэд тогтоожээ. Бусад нь байгалийн шалгарлаар далайн доорх олон мянган амьдтын хоол тэжээл болох хувьтай.