Шархүүгийн Хишигсүрэн

Гурван тэс овогт Шархүүгийн Хишигсүрэн (1976 онд 7-р сарын 28-нд төрсөн)-Монголын сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн. Соён гэгээрүүлэгч Телевизийн захирал, үүсгэн байгуулагч.


Шинжлэх ухаан, өв соёл, танин мэдэхүйн телевиз, цуврал номуудаараа олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсийг түүчээлэгч. "Бага хуралдай" эрдмийн чуулган нэвтрүүлэг болон цуврал номын зохиогч.

"Соён гэгээрүүлэгч" телевизээрээ Монголын сор болсон олон олон эрдэмтэн, мэргэд, соён гэрээрүүлэгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлагыг ард түмэнд хүргэх их үйлсийн гол зангилаан дээр ажиллаж буй цогцтой нийгмийн зүтгэлтэн.

Сэрүүлэг сонины дэргэдэх агентлагийн захирал.

2020 оны УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт буюу Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн.