Шаргууд засварлах

Шаргууд гэдэг овгийнхон өөрсдийгөө нутга нутагт Шарайд, Шаргай, Шаргууд, Шарга гэхчилэн янз янзаар нэрлэдэг. Баруун хязгаарын Увс, Ховдын зарим суманд Шаргууд, шаргайхан гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс ч бий. Эд бол цөм нэг овгийнхон. Энэ овгийн нэр угтаа Хори Буриадын Шарайд, Халимагийн Шарад гэдгээс гаралта. Анх Мухар Шарга хэмээх 9 хүүтэй хүнээс угсаалж салбарласан гэдэг аман домогтой. Уг хүн шар царайтай, дайн тулаанд өрөөсөн хуруугаа тас харвуулснаас мухар нэр авсан гэлцдэг.