Шарга балч, Merops apiaster, урьд Шаргал балч шувуу гэгдэж байсан энэ шувуу нь Балчийнхан овог юм. Шарга балч Европын өмнөд хэсэг, баруун Ази, Африкийн хойд хэсгээр амьдарна. Өвлийн улиралд Африкийн халуун дулаан бүс болон Энэтхэг, Шри Ланкад өвөлждөг.

Шарга балч
Merops-apiaster.JPG
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Coraciiformes
Овог: Балчийнхан
Төрөл: Merops
Зүйл: M. apiaster
Латин нэр
Merops apiaster
Карл Линней, 1758

Гадаад төрхЗасварлах

Энэ шувуу нь тод өнгө алагласан, нарийн биетэй шувуу юм. Ар нуруу хэсэг нь бор, улбар шаргал, ногоон далавч, хар хошуутай. Биеийн урт нь 27-29 см ба эрэгчин, эмэгчин гадаад төрхөөр төстэй.

Тэд голдуу шавьж, тэр дундаа зөгий иднэ. Өдөрт 250 зөгий иддэг гэсэн тооцоо бий. Шарга балч 5 сарын эхээр голын эрэг хөвөөний элсэрхэг газар хонгил мэт үүр засан 5-8 цагаан өндөг гаргадаг. Хосууд хоёул өндөгөө ээлжлэн дарж тордоно.


Зургийн цомогЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Шарга балч – Викимедиа дуу дүрсний сан