Ерөнхий шинж

засварлах
 

Бие бүдүүн бахим, өндөр, биеийн өндөр биеийн уртын 2.9-3.1-тэй тэнцэнэ. Хайрс жижиг, урт, арьсанд гүн сууж өгсөн. Нуруу хар-ногоон, хажуу тал хар-бор эсвэл ногоон бор, алтлаг туяатай ногоовтор шар. Бүх сэлүүрүүд хар бараан. Нурууны сэлүүр цээжний сэлүүрийн суурийн хойт захын дээрээс, сүвийн сэлүүр нь нурууны сэлүүрийн хойт захаас эхлэнэ. Бүх сэлүүрүүдийн үзүүр дугуйвтар. Сүүлний бариул богино, өндөр. Ам тэгш, жижиг, хоёр завьжиндаа богино хос сахалтай. Нүд жижигхэн, улаавтар өнгөтэй. Заламгайн өргөс уртавтар, заламгайн нэгдүгээр нуманд 12- 13 өргөстэй. Залигуур араа нэг эгнээ 4-5 эсвэл 5-5, эсвэл 4-4 шүдтэй.

Биологийн онцлог

засварлах

Биеийн урт 60 см, жин 7.2 кг хүрнэ. Сүрэглэдэггүй. Үхэрдээ 3-4 насандаа биеийн урт 20 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 6 сараас 7 сард усны температур 19-20 хэмд үргэлжилнэ. Атуу түрсээ ургамалд орхино. Түрсээ хэсэгчилэн шахна. Түрс жижигхэн. Атуу 300,000-400,000 ширхэг түрс гаргана. Гол төлөв ёроолын шавьжийн авгалдай, зөөлөн биетэнээр хооллох ба зарим тохиолдолд ургамлаар хооллосон байдаг.

Гол төлөв нуурт амьдарна. Тогтуун урсгалтай шаварлаг ёроолтой, ургамлаар баялаг хэсэгт тохиолдоно. Хүчилтөрөгчөөр дутмаг усанд дасан зохицох чадвартай.