Шарайд
Шарайд
засварлахШарайд гэж нэн эртний монгол, аймгийн нэг бөгөөд баруун монгол, Сэлэнгийн буриадуудын дотор ийм овогтнууд олон бий. 1631 онд Монголоос нүүж очсон Сэлэнгийн буриадуудын дотор шарнууд овог байснаас гадна Халимагийн шар мэргэд, шар баргыс хэмээх овогтнуудыг цөмийг шарайд гэж үздэг. Шарайд овогтны өвөг дээдсийн онгон шүтээн нь нэг буга байгаад түүний нэрийг цээрлэх үүднээс хүндлэн эрхэмлэж шарайд гэх болосн хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Энэ нэр нь монгол хэлний шар гэдэг үгээс үүсэлтэй юм. Оросын эрдэмтэн Г.Н.Румянцев хүй нэгдлийн үед хүн ард өөрийн онгоноо эрхэмлэн бишрэх үүднээс шарайд овогтны гол тотем нь хандгай байснаас тэр амьтнаас нэрлэхээс цээрлэн, тэрхүү хандгайнхаа зүсний шар өнгөөр нь шарайд гэх болсон гэжээ. Харин Цыдендамбаев шарайд овгийн нэг хэсэг нь нохой тотемчлохтой холбогдон шар нохойг өөрсдийн өвөг дээдсээ хэмээн үздэг гэжээ. Доктор Ч.Далай хүмүүсийн нүд нь шаравтар өнгөтэй байснаас шар нүдэнгүүд буюу шарнууд шарайд гэх болжээ гэж тайлбарласан байна.