Шарагчин

засварлах

Цагаан зээрийн эмийг шарагчин гэнэ.Шарагчин нь дорнод тал нутгийн өмнөд хэсгээр хэдэн арван мянгаараа сүрэглэн оршдог.Ихэвчлэн хул шар өнгөтэй,богино сүүлтэй,тахимийнхаа захаар шар хүрээтэй, шарагчин нь эвэргүй байдаг.Шарагчин нь цагт 70 км хурдтай.Мөн шарагчин нь зургаан сар орчим хээлээ тээгээд зургаан сард янзагалдаг.Уг амьтан нь хялгана,үет ургамал,шаваг өвсийг хоол тэжээлээ болгодог.Шарагчин нь амьтны аймаг,хөвчтөний хүрээ, хөхтөн амьтан юм.Мөн хос туурайтан бөгөөд зээрийн төрөл юм.Цагаан зээр нь нэг газраа удаан тогтдоггүй үргэлж нүүдэллэн оршдог байна.Тэд сүрэглэн оршдогийнхоо хувьд тал бэлчээрээ хамгаалж байгаа амьтны төрөлх зан юм.Тэдний тогтвортой сүрэг хэдэн өдөр болон хэдэн долоо хоногт 2-3 мянгаараа сүрэглэдэг ба нүүх ба төллөлтийн өмнө хэд хэдэн сүрэг хоорондоо нийлж 30-40 мянган сүрэг хэдэн өдөр, хэдэн долоо хоног болдог байна.Энэ нь 9-сард үр төлөө бойжсоны дараа намрын нүүдэл эхлэн нүүдэллэх явцдаа өвөлжих газраа олдог байна. Тал нутгийн минь чимэг болсон цагаан зээрийн тоо толгой өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа нь харамсалтай.1940-д оаы үед 4-5 сая байсан энэ амьтан өнөөдөр ховордсон амьтны тоонд орох болжээ.Энэ нь махны ашиглалт ихэсч /цэргийн хоол,ард иргэд/ байгаатай нэн холбоотой.Энэ бол үнэхээр сэтгэл өвдөм зүйл юм.2011 онд засгийн газрын цагаан зээр агнах хориг гарсан ч хууль бусаар агнах явдал их байна.Уг тогтоолд хууль бусаар агнасан тохиолдолд шарагчинг 550000 төгрөг хэмээн тогтоожээ.Энэ хэрэгжих тохиолдол одоогийн байдлаар маш бага байна.Хөөрхий тэд амиа хамгаалахын тулд үргэлж зугтах хэрэг гардаг байна.Хатуу сэтгэлтэй зарим нэгэн нь мотоцикдь, морь, машинаар хөөн алдаг байна.Шарагчин нь ховордох магадлалтай учир амыг нь хороох ашиггүй.