Шаравын Болд
Билгүүн Шаравын Болд нь Монголын эмч, эрдэмтэн юм.
Намтар
засварлахТэрээр 1987-1993 онуудад АУИС-д суралцаж, уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжил эзэмшсэн.
1993-2000 онд ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2000 онд ЭМЯ-ны Тамгын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2001 оны 10 дугаар сараас 2006 оны 10 дугаар сар хүртэл ЭМЯ-ны харъяа Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирлаар томилогдон ажиллажээ. Одоо “Ач” Анагаах ухааны их сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажилладаг. Улсад нийтдээ 27 жил ажиллаж байна.
2004-2005 онд ЭМЯ-ны харъяа Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв.
Эрдмийн зэрэг цол
засварлах1998 онд Анагаах ухааны боловсролын докторын зэрэг (Ph.D), 2005 онд Анагаахын шинжлэх ухааны доктор (DSc), 2006 онд дэд профессор, 2007 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, 2009 онд профессор 2011 онд ШУА-ийн гишүүн, академич цол хүртсэн.
Бүтээлүүд
засварлахБүтээл: Нийт 500 шахам бүтээлтэй. Үүнээс:
60 шахам ном, сурах бичиг: 18 нь гадаадад буюу гадаад хэлээр хэвлэгджээ (англи хэлээр 10, япон хэлээр 1, төвөд, монгол хэлээр 6, монгол бичгээр 1 ном)
300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл
30 гаруй өгүүлэл нь англи, хятад, япон, солонгос хэлээр хэвлэгдсэн.
Удирдсан эрдмийн ажил:
5 судлаачийн АУ-ны докторын (Ph.D)
30 гаруй судлаачийн магистрийн ажил
Бусад:
Стандарт – 9
Санал, зөвлөмж, хөтөлбөр – 18
Төсөл – 5
- АКАДЕМИЧ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Ш.БОЛДЫН БҮТЭЭЛИЙН ТОВЧООН {| class="wikitable" | colspan="2" |Ангилал |Тоо |- | rowspan="6" | ГАДААД ХЭЛЭЭР ХЭВЛҮҮЛСЭН БҮТЭЭЛҮҮД | Ном, зохиол |18 (англи хэлээр 10, япон хэлээр 1, төвөд, монгол хэлээр 6, монгол бичгээр 1 ном тус тус хэвлэгдсэн) |- |Өгүүлэл |52 (англи, хятад, япон, солонгос хэл, монгол бичгээр хэвлэгдсэн) |- |Илтгэл, хураангуй |70 (англи, орос хэлээр хэвлэгдсэн) |- |Төслийн ажлын үр дүн |3 (англи хэлээр хэвлэгдсэн) |- |Баримтад кино |2 (англи хэлээр) |- |Сонин, сэтгүүлд өгсөн ярилцлага |2 (англи хэлээр) |- | rowspan="7" | МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭВЛҮҮЛСЭН БҮТЭЭЛҮҮД |Ном, сурах бичиг |40 |- |Эмхтгэл |8 |- |Эрдэм шинжилгээний өгүүлэл |50 |- |Илтгэл |72 |- |Танин мэдэхүйн өгүүлэл |29 |- |Төслийн ажлын үр дүн |6 |- |Баримтад кино |3 |- | colspan="2" |Боловсруулсан санал, зөвлөмж, стандарт, патент, зохиогчийн эрх, үйлдвэрлэлд шилжүүлсэн ажил |Санал, зөвлөмж, хөтөлбөр - 18 Стандарт - 9 |- | colspan="2" |Удирдаж хамгаалуулсан бүтээл |Доктор (Ph.D) - 5 Магистр - 25 |- | colspan="2" |Редакторласан ном, ярилцлага, радио лекц, нийтэд уншсан лекц, санал шүүмж, эрдэм шинжилгээний тайлан, бодлогын баримт бичиг, орчуулга, зохиогчийн эрх |90 |- | colspan="2" |Нийт |500 |}