Шаравдоржийн Түвдэндорж

Шаравдоржийн Түвдэндорж (1967 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан.

1985 онд Нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд "Отгонтэнгэр" Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны доктор (Ph.D) цол хамгаалсан.

Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124 дүгээр ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.

Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан Хамгаалахын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв.

2018 онд Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдсон.