Шанхын хийд Монголын буддын шашны хийд юм.

Нэрийн тайлбар

засварлах

Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд номын хүрээний гол хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбоотой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хүрээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхын хүрээ гэж хожим нэрлэгджээ.

Байршил: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4 км.

Координат: E-102˚56̍ 59.99̎, N-47˚03̍ 13.90̎

Очиж болох замын чиглэл: Улаанбаатар-Хархорин 385км-Шанхын хийд 18км

Өндөр гэгээн Занабазар олон хүн амьтны төлөө буян тусыг бүтээсээр насан өндөр болох үед Түшээт хан Ванжилдорж бээр өөрийн хөвгүүн Пунцагравданг гэгээнд өргөсөнд Өндөр Гэгээн тэр хөвгүүнийг “Ноён лам” хэмээн өргөмжлөн Баруун хүрээний шашны тэргүүнээр залсан байдаг. Баруун хүрээ нь Чингис хааны алтан ургийн угсааныхан , Түшээт ханы хошууны сүсэг бишрэлийн гол хийд байсан. Үе улиран залгамжилж залсан Ноён ламууд нь Чингис хааны алтан ургаас тодорч байсан зэргээс үзэхэд Монголын төр шашны олон зууны түүхтэй салшгүй холбоотой хийд билээ. Тиймээс ч Чингис хааны хар, цагаан сүлдийг залж тахидаг сүлдний өргөө “Хойд бурханы” хэмээх эрхэм шүтээний цогцолбор байрладаг байжээ.

Үзмэр үйлчилгээ

засварлах

Түүхэнд Түлэнгэ уулын ар, чөдөр голын эрэг, нүүрс толгойн өвөрт байгаа хэмээн тэмдэглэгдсэн шашин шүтлэг, номын их өргөө бүхий тэр их хийд бэрх цагийн шуурганд сүйтгэгдэн усдаж үгүй болсон хэдий ч "Ноён ламын" сүм буюу Пунцагдоржийн гол дуган үлдэж хоцорсонд тулгуурлан 1990 онд Баруун хурээ хийд дахин сэргээгдэж эхэлсэн. Бурханы шашнаа шүтэх эрх, эрх чөлөө хаалттай байсан хүнд хэцүү олон арван жилүүдэд Өндөр гэгээний анхлан хурсан Цогчин хурлыг тасралтгүй хурсаар эдүгээ цагийг үзсэн нь энэ хийдийхний бахархал бөгөөд зарим бурхан шүтээн ном судраа хамгаалан хадгалаж үлдсэн нь бахархууштай үйл хэрэг юм. Баруун хүрээнд Халхын их шүтээн Очирваань. өндөр гэгээний баринтаг номын хувцас бүтээсэн бурхад зэрэг ховор нандин үнэт ев эд зүйлс хадгалагдан үлдсэн байна. Арвин баялаг түүхийн өлгий нутаг болсон Орхоны хөндийн савд орших энэ хийд нь энэ цаг үед зорин очих зон олон, мөргөлчид аялагч жуулчид төдийгүй олон улсын монгол судлаач эрдэмтэн мэргэдийн сонирхолыг зүй ёсоор татдаг түүхэн дурсгалт газар билээ. Мөн шанхын дурсгалт газар “Сарын голын” хөндийд Чингис хааны хар цагаан сүлдэт тугны “өргөөний цогцолбор”-ыг ойрын жилд байгуулахаар төлөвлөж байна.