Шандивууд
Шандивууд - Аман мэдээгээр нэг ах дүүсийн арваад хүн байгаад цөм нас барж, ганцхан гэлэн үлдээд, тэр гэлэн нь Гөлгөд сумын нэг айлаас хүү өргөж авчээ. Тэр хүү хожим арван хүүхэдтэй болж тэднийг шандивууд гэсэн нь угтаа хандиваар бүтсэн овгийнхон гэсэн санааг илтгэжээ. Дөрвөдийн нутгийн аялгуунд шандив гэдэг үг нь "хандив", "нэмэр" гэсэн утгатай аж. Хандивлаж ирсэн хүний уг ясныхан хэмээх утгаар нэрлэгдсэн байна.