Чээж гэр
Чээж гэр - Энэ оромж гэрт 19-р зууны эцсээр ядуу хүмүүс сууж байсан боловч малчид нутаг өгсөх, өөрөөр хэлбэл, хангайд зун нүүх намар болоход буцаж өвөлжөө нутаг руугаа нүүх үед түр хоноглох газарт тооно, унь хоёроос бүрдэх оромж барьдаг аж. Үүнийг малчид чээж гэр барьж хоноглох хэмээн нэрлэх учир түр зуурын хэрэгцээний оромжны нэг төрөл болно. Шинжилгээний баримтаас үзэхэд халхын дорнод нутагт хэлхээ буюу сархинаг тоонот гэртэй малчид нүүх үедээ түр хоноглох буудалд чээж гэр барьдаг байсан ажээ. Чээж гэрийн яс модны их багын хэмжээ (унь урт, тооно том) хийцний онцлогоос хамаарч босоо эрстэй чээж, хэвтээ эрстэй чээж гэр гэж ялган нэрлэж байжээ.
Тооно жижиг, унь урттай бол босоо эрсэт чээж гэр, харин тооно том, унины урт дунд зэрэг бол хэвтээ эрст чээж гэр болдог.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ [С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 141-142]