Чулуун Шастир ТББ

Чулуун Шастир ТББ байгууллага 2016 онд байгуулагдсан нийгэмд тустай, ашгийн бус олон нийтийн байгууллага юм.

П.Цагаан, Балар болон Өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэгийн гишүүн (UISPP), доктор Д.Цэвээндорж, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, доктор, профессор Г.Батсүх, Оюутолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Чулуун, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цахилгаан, Дэлхийн монголчуудын чуулганы ЕНБД, доктор, профессор Н.Батболд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Д.Сүхбаатар, Монголын үндэсний музейн захирал, доктор Б.Булганбаяр, Хадны зураг сонирхогч Б.Мөнххүж, Мэргэн нум ТББ-ын тэргүүн, хадны зураг сонирхогч Б.Баяр, Сэмүүн студийн захирал, найруулагч М.Сүхбаатар, Хадны зураг сонирхогч
Чулуун Шастир ТББ-ыг хадны зураг сонирхон судлаачид хамтран үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагчид: * П.Цагаан, Балар болон Өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэгийн гишүүн (UISPP), доктор * Д.Цэвээндорж, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, доктор, профессор * Г.Батсүх, Оюутолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга * С.Чулуун, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор * Д.Цахилгаан, Дэлхийн монголчуудын чуулганы ЕНБД, доктор, профессор * Н.Батболд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач, доктор * Д.Сүхбаатар, Монголын үндэсний музейн захирал, доктор   * Б.Булганбаяр, Хадны зураг сонирхогч * Б.Мөнххүж, Мэргэн нум ТББ-ын тэргүүн, хадны зураг сонирхогч * Б.Баяр, Сэмүүн студийн захирал, найруулагч * М.Сүхбаатар, Хадны зураг сонирхогч

Анхны Ерөнхийлөгчөөр нь Пунцагийн Цагаан ажилласан.

Үйл ажиллагааны чиглэл

засварлах
  • Монголын үндэсний соёлын бүрэлдэхүүн хэсэг, түүнд хамаарах дуу дүрсний бүх төрлийн бүтээлийг дэмжин хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, нийтэд түгээн таниулах;
  • Хадны зургийн дурсгалын бүх төрлийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн хоорондын уран бүтээлч хэлхээ холбоог бэхжүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн уялдааг сайжруулах;
  • ТББ-ын гишүүдийн оюуны ба хууль ёсны ашиг сонирхлыг иргэний, мэргэжлийн, хөдөлмөрийн, нийгмийн, зохиогчийн болон дагалдах бусад эрхийг Монгол Улсын болон олон улсын хууль эрх зүйн хүрээнд хамгаалах;
  • Оюуны эрхээ хамтын удирдлага дор хамгаалах үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах;
  • Соёлын өвийг хадгалан хамгаалах салбарт ажиллагсдын ажлын нөхцөлийг сайжруулах, тэдний мэдлэг чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Монголын хадны зураг судлаач, сонирхогч, уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн гадаад харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэх, тэдний уран бүтээлийн ба мэдээлэл солилцооны харилцааг зохион байгуулах.

Менежментийн баг

засварлах
  • П.Цагаан, Ерөнхийлөгч
  • Д.Цахилгаан, Гадаад харилцаа хариуцсан дэд Ерөнхийлөгч
  • Г.Батсүх, Төсөв, санхүү хариуцсан дэд Ерөнхийлөгч
  • М.Сүхбаатар, Олон нийтийн харилцаа хариуцсан дэд Ерөнхийлөгч
  • Б.Баяр, Урлаг, уран сайхан хариуцсан дэд Ерөнхийлөгч
  • Г.Бодьбилгүүн, Гадаад харилцаа
  • Б.Булганбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга

Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан

засварлах

Эртний нүүдэлчдийн оюун санааны хувьсал, тухайн цагийн нийгэм, соёл, аж ахуйн бодит байдлыг тусгасан дурсгал бол хадны зураг билээ. Монгол орон хадны сийлмэл зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг юм.

ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд Монголын гурван газар багтсаны нэг нь Монгол Алтайн нурууны Хадны зургийн цогцолбор дурсгал билээ. Иймээс Монгол Улс Алтайн нурууны болон бусад газрын хадны зургийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний соёлын өв- хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хадны зураг” төслийг эхлүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж байна. Хуралд гадаадын 15, дотоодын 10 эрдэмтэд, 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлан тайлбарлах, хадгалж хамгаалах талаар бусад улс орнуудад явуулж байгаа туршлагаас хуваалцах бөгөөд Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийг судлах, тайлах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Монголын хадны зургийг судлах ажилд дорвитой хувь нэмэр болж, улмаар олон улсын хүрээг хамарсан, ЮНЕСКО-гийн төсөл болгох зорилгын эхний алхам юм. Манай орны санаачилж буй энэ төслийг олон улсын байгууллагууд, тухайлбал, ЮНЕСКО, Олон улсын Философи, Хүмүүнлэгийн ухааны холбоо зэрэг байгууллагууд онцгой анхаарч байна.

Бага хурлыг зохион байгуулахад санхүүгийн болон текник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн “Соёлын харилцаа-нэгдмэл ертөнц” олон улсын сан, ШУТИС, Чулуун Шастир, Мэргэн нум зэрэг төрийн бус байгууллага, Монголын Үндэсний музей, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Малчин телевиз, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёл Урлагийн их сургууль болон санаачилгыг дэмжигч олон түмэнд гүн талархал илэрхийлье. “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт бага хурал олон орны эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааг өргөтгөх, дэлхийн соёлын өв болсон хадны зургийн талаарх судалгааг улам гүнзгийрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн удирдагч Пунцагийн Цагаан,

Балар болон Өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэг UISPP-ийн гишүүн

Хурлын хөтөлбөрийг дараах холбоосоор үзнэ үү: https://content.ikon.mn/raw/2016/5/23/4746/Hutulbur_mongol.pdf

Эх сурвалж

засварлах
  1. https://content.ikon.mn/raw/2016/5/23/4746/Hutulbur_mongol.pdf
  2. http://www.chuluunshastir.org/
  3. https://www.youtube.com/watch?v=qnTM-uQB5PY
  4. https://www.facebook.com/ChuluunShastir