Чулуунбаатарын Батчулуун

Чулуунбаатарын Батчулуун нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.

Үндэсний бөх засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Улсын наадамд шөвгөрсөн амжилт засварлах

Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат залуу бөх Ф.Мөнхсүхээр нэг, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Батсайханаар хоёр, Төв аймгийн Заамар сумын харьяат улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар гурав, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабширээр дөрөв, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаяраар тав давж шөвгөрөн " Монгол улсын начин " хэмээх эрхэм цолыг хүртсэн.

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын начин О.Бат-Эрдэнээр нэг, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан А.Саруулсайханаар хоёр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Амаржаргалаар гурав, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнээр дөрөв, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж шөвгөрөн начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн.

Улсын наадамд барилдсан амжилт засварлах

Он Давсан Унасан
2002 Нэгийн даваанд цэргийн заан Д.Алтаншагайд өвдөг шороодсон.
2003 Залуу бөх Ч.Бямбасайханаар нэг давсан. Хоёрын даваанд улсын заан Б.Ганбатад өвдөг шороодсон.
2006 Аймгийн начин Ж.Алтангэрэлээр нэг давсан. Хоёрын даваанд аймгийн арслан Ц.Үржинбаатарт өвдөг шороодсон.
2008 Аймгийн арслан Г.Батпүрэвээр хоёр давсан. Гурвын даваанд улсын начин До.Ганхуягт өвдөг шороодсон.
2010 Залуу бөх Д.Амгайбазараар нэг давсан. Хоёрын даваанд цэргийн арслан Ч.Санжаадамбад өвдөг шороодсон.
2011 Аймгийн харцага Ч.Ганзоригоор гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин А.Цацабширт өвдөг шороодсон.
2012 Аймгийн арслан Х.Айдосоор хоёр давсан. Гурвын даваанд улсын начин Э.Энхбатад өвдөг шороодсон.
2013 Сумын заан Г.Пүрэврагчаагаар нэг давсан. Хоёрын даваанд аймгийн арслан Д.Энхбаярт өвдөг шороодсон.
2014 Улсын заан Б.Сайнбаяраар тав давсан. Зургаагийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон.
2015 Аймгийн арслан Ө.Сүхбатаар гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Э.Энхбатад өвдөг шороодсон.
2016 Аймгийн арслан Х.Батбаяраар гурав давсан. Дөрвийн даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодсон.
2017 Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давсан. Зургаагийн даваанд аймгийн арслан М.Бадарчид өвдөг шороодсон.
2018 Залуу бөх Г.Саруул-Эрдэнээр нэг давсан. Хоёрын даваанд аймгийн харцага Д.Аззаяад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Дорноговь аймгийн баяр наадамд залуу бөх Ё.Эрдэнэжаргалд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 128
2006 Сүхбаатар аймгийн баяр наадамд залуу бөх Ба.Батжаргалд өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо батлан чимэг нэмсэн. 128
2009 Орхон аймгийн баяр наадамд залуу бөх А.Батмөнхөд өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо дахин баталж чимэг нэмсэн. 128
2010 Төв аймгийн баяр наадамд залуу бөх С.Ган-Идэрээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2010 Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2011 Бүх цэргийн баяр наадамд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар найм даван түрүүлж арслан цолоо баталж, "Хурц" чимэг нэмсэн. 256
2013 Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2014 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256