Чолла
Чолла (전라도, чольла-ду) — Гуулин, Чусонь улсын үеэс тогтсон Солонгосын найман аймгийн нэг нь байв.
Солонгосын хойгийн өрнө өмнөд хэсэгт байсан ба аймгийн төв нь Чоньжү хот байсан. Мөн Чэжү арлыг хамаарч байв.
Түүх
засварлахЭртний улсын үе
засварлахСолонгосын түүхийн Самхань үед Чоллад Махань аймгийн холбоо оршин байв. 5-р зуунд Маханийг Пэгжэ нэгтгэсэн ба Пэгжэгийн өмнөд хэсэг нь Чолла байв. Тэр үед Чонбанд нутгийн төв суурин байв.
Пэгжэг хөрш Шилла улс Тан улстай холбоолж дарснаар Чолла нь 660 оноос эхлэн Шиллагийн харьяанд оров. Шилла нутгийн 9 жү, 5 гён болгон хуваажээ. Ваньсань гэж байсан нь хожмын Чоньжү болно. Өмнөд хэсгийг Мүжү нутаг болгожээ.
Гуулин улсын Сонжун вангийн үе, 983 онд Чоньжү-муг, Нажү-мүг, Сөнжү-муг болгосон ба 998 онд Сонжун ван улсаа 10 аймаг болгоход Чоньжу-мүгийг Каннам-ду (голын өмнөх аймаг) гэж, Нажү Сөнжү хоёрыг нийлүүлэн Хэян-ду (далайн эргийн аймаг) гэжээ.
1018 оноос хойш
засварлах1018 он, Хёнжун вангийн үед улсыг 5 аймаг болгон өөрчлөхөд Каннам-ду, Хэян-ду хоёрыг нийлүүлж Чолла-жү гэжээ. Аймгийн нэр нь Чоньжү болон Нажү хоёр хотын нэрийг нийлүүлсэнээс бүтсэн (-на нь -ла гэж дуудагсан).
Чусонь улсын Тэжун вангийн үе 1413 онд улсыг 8 аймаг болгоход Чолла-ду буюу найман аймгийн нэг болжээ.
Орчин үе
засварлах1895 онд Солонгосын Кужун хаан 8 аймгийг 23 тойрог болгоход Чолла нь Чоньжү, Нажү, Намвонь, Чэжү болон хуваагдав.
1896 онд Кужун хаан хуучин аймгийн нэрийг сэргээн 13 аймаг болгоход Чолла нь Өмнөд Чолла, Умард Чолла хоёр аймагт хуваагджээ.
Өмнөд Солонгос 2005 онд Куанжүг салган өргөн хот болгосон. Чэжү мөн тусдаа онцгой аймаг байна.