Чоймболын Долгор

Ч.Долгор нь 60 гаруй жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд өөрийн амьдралаа бүрэн зориулсан Эрүүл мэндийн салбарын анхдагчын нэг төдийгүй олон улсанд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байлаа.

Ажилласан байдал

засварлах

Тэрбээр 1926 оны 07-р сарын 04-нд Улаанбаатар хотод төржээ. 1947 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг төгссөн анхны 13 монгол эмчийн нэг бөгөөд 1947-1954 онд Арьс Өнгөний улсын больницид их эмч, 1954-1956 онд Монгол Улсын Их сургуульд аспирант, 1956-1992 онд МУИС, АУДС-ийн Арьс Өнгөний Өвчин Судлалын тэнхимийн эрхлэгч, 1978-1983 онд Арьс Өнгөний Эмгэг Судлалын Нэгдсэн Төвийн захирал, 1996-1998 онд АУДС-ийн Арьс, БЗДХ Өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, 1990-2014 онд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмчээр ажилласан удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Түүнчлэн төр, олон нийтийн идэвх зүтгэлтэй ажиллаж байсан гарамгай удирдагч, манлайлагч байлаа. 1971-1985 онд Энхтайвныг хамгаалах хорооны орлогч даргаар, 1960-1988, 1956-1957 онд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч, бага хурлын гишүүнээр, 1978-1989 онд Улаанбаатар хотын депутатаар, 1957-1967 онд Сүхбаатар дүүргийн депутатаар 4 удаа сонгогдон ажиллаж байжээ.

Гавьяат Шагнал

засварлах

МУ-ын Арьс, Өнгөний салбарыг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг ард түмэн төр засаг өндрөөр үнэлж 1952 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1957 онд Алтан гадас, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1984 онд МУ-ын хүний гавьяат эмч, 2007 онд Ардын эмч цолоор шагнагджээ.