Чойжилжавын Чойсамба

Чойжилжавын Чойсамба нь (1973 онд төрсөн, 2017 оны 8 сарын 23-нд нас барсан) Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн хүн байв.

Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1991 онд Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсжээ.
  • 1995 онд Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дүүргэжээ.
  • 1994-1999 онд “Хар гар”, ”Далд ертөнц”, “Хоёулаа”, “Голливуд” зэрэг сониныг эрхлэн гаргаж байсан.
  • 1997 оноос 2017 он хүртэл МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд багшилж байлаа.
  • 1997 оноос 2017 он хүртэл МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийг 10 жил удирдаж байв.

Ч.Чойсамба Наполеоны олон улсын нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд Наполеоны талаарх судалгаа, шинжилгээний ажлыг үнэлэн тус нийгэмлэгийн Хүндэт легионы медаль, хүндэт гишүүний медалиар мөн шагнасан юм.

Ном бүтээл

засварлах

Ч.Чойсамба нь “Монгол сонины мэдээ”, “Сонины хэл, найруулга”, “Сонины мэдээллийн бичлэгийн төрөл”, “Экологийн сэтгүүл зүй”, “Дэлхийн сэтгүүл зүйн түүх”, “Сэтгүүлчийн ёс зүйн алдаа”, “Сонирхолтой сэтгүүл зүй”, “XVIII зууны сэтгүүл зүйн түүх”, “XIX зууны сэтгүүл зүйн түүх”, “Сэтгүүл зүйн тухай яриа”, “Бат Хааны байлдан дагуулал”, “Дарангуйлагчдын дурлал. Сталин, Муссолини. Гитлер. Мао Зэдун”, “Наполеон Бонапарт”, “Завоевательные походы Батухана” зэрэг 40 гаруй нэг сэдэвт зохиол, гарын авлага, судалгааны 80 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлэн олны хүртээл болгож, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сэтгүүлчдэд арвин их мэдлэгийг түгээсэн юм.

Гавьяа Шагнал

засварлах
  • МУИС-ийн 2000 оны тэргүүний залуу багш,
  • 2003 онд Монгол Улсын шилдэг залуу эрдэмтэн, “Сод мэргэн” өргөмжлөл,
  • ШУА-ийн Алтан медаль,
  • Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн уран бүтээлийн дээд шагнал Ж.Цэвээний шагнал
  • МСНЭ-ийн нэрэмжит шагнал,
  • Хэвлэл мэдээллийн болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг
  • Хүндэт легионы медаль
  • Наполеоны хүндэт гишүүний медаль

Гадаад холбоос

засварлах

ЭМГЭНЭЛ