Чойжилжавын Цэрэннадмид
Чойжилжавын Цэрэннадмид - Монгол улсын Ардын Эмч.
Чойжилжавын Цэрэннадмид | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | эмч |
Намтар
засварлах- Бага сургууль төгсөөд шууд Д. Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд 6 жил онц сурч төгсөн, улмаар
- Монгол Улсын Их Сургуульд орж 1955 онд хүний их эмч мэргэжлээр улаан дипломтой төгсчээ.
- 1986-1990 онд ЭХЯ-ны сайдаар ажиллахдаа эмч мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургаж, ажлын хариуцлагыг нь сайжруулах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэсэн зохион байгуулагч ажээ.
Сумын их эмчээс эхлэн яамны сайд хүртэл алба хашиж эрүүл мэндийн салбарт 50 шахам жил эмч, зөвлөх эмч, багш, эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажиллахдаа 13000 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хичээл зааж, 100 гаруй мянган өвчтөнийг эмчлэн илааршуулж зөвлөгөө өгсөн байна.
Тэрбээр манай эрүүл мэндийн салбарт анхны цусны эмгэг судлаач мэргэжилтэн эмч, эрдэмтэн болж цусны эмгэг судлалыг үндэслэн бий болгож хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ажээ.
Монголд урьд оношлогдож байгаагүй цусны болон дотрын 20 гаруй өвчнийг анх шинээр оношилж оношилгоо-эмчилгээний аргыг шавь нартаа зааж сургажээ. Зургаан хүний анагаах ухааны доктор, нэг хүний шинжлэх ухааны доктор, 15 хүний магистрын зэргийг удирдан хамгаалуулжээ.
Бүтээлүүд
засварлахДангаараа болон бусадтай хамтран
- нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага 16,
- эрдэм шинжилгээний өгүүлэл 67,
- илтгэл тезис 65-ыг туурвиж,
- 43 ном, гарын авлага хянан тохиолдуулжээ.
- Найман шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загварын гэрчилгээ авсан байна.
Цол зэрэг
засварлах- Анагаахын шинжлэх ухааны доктор,
- Анагаахын профессор
Гавьяа Шагнал
засварлах- Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан /2000-06-27. №99/,
- Монгол улсын Ардын Эмч /2005-06-09. №133/,
- “Алтан гадас” одон 2 удаа,
- ойн хүндэт медалиудаар шагнагджээ.