Чойдорын Өвгөнхүү

Чойдорын Өвгөнхүү нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1966 АХ-ын 45 жилийн ойн баяр наадамд улсын аварга Ч.Бээжингээр тав даван шөвгөрч "Монгол улсын начин" цол хүртсэн. 512
1967 АХ-ын 46 жилийн ойн баяр наадамд улсын заан Ц.Санжаагаар тав, улсын аварга Ч.Бээжингээр зургаа даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг нэмсэн. 512
1970 АХ-ын 49 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Баатаржаваар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
1972 АХ-ын 51 жилийн ойн баяр наадамд улсын начин О.Пүрэвээр тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
1976 АХ-ын 55 жилийн ойн баяр наадамд улсын заан Ё.Ишгэнээр тав даван шөвгөрч "Тун ч гарамгай" чимэг нэмсэн. 512
1977 АХ-ын 56 жилийн ойн баяр наадамд улсын начин Р.Лхагвасүрэнгээр тав, улсын арслан Ж.Хайдаваар зургаа даван шөвгөрч "Улам өрнөх" чимэг нэмсэн. 512
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A

Цэргийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1965 Бүх цэргийн баяр наадамд долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. 128

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1994 Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан П.Мөнхбатаар долоо даван түрүүлсэн. 128