Компьютерт чипсет (Англи: Chipset) гэдэг нь компьютерын эх хавтан болон нэмэлт өргөтгөл төхөөрөмжүүдэд байдаг, ихэвчлэн хосоороо ажилдаг чипүүдийг хэлдэг ба компьютерын хувьд анхны чипсет IBM PC AT гэх персонал компьютерт зориулсан 11NEAT чипсет байжээ. Intel Pentium ангилалын микропроцессорын хувьд чипсет гэдэг нь эх хавтан дээр байрлах northbridge, southbridge гэж нэрлэгдэх 2 чипийг хэлдэг. Northbridge чип нь төв процессорыг (cpu-central processing unit) санах ой, график контроллер зэрэг өндөр хурдтай төхөөрөмжүүдтэй холбодог бол southbridge хурд удаантай төхөөрөмжүүдтэй төв процессорыг (cpu-central processing unit) холбодог. Чипсетийн southbridge нь дотроо Ethernet, Usb гэх мэт төхөөрөмжүүдийг төв процессортой холбох үүргийг гүйцэтгэнэ. Чипсет нь ихэвчлэн тодорхой төрлийн микропроцессортой хамт ажиллахаар бүтээгддэг. Учир нь энэ нь процессорын гадны төхөөрөмжтэй холбогдох холбоог удирддаг ба чипсет системийн ажиллагааг тодорхойлоход чухал байр суурь эзэлдэг. Чипсет үйлдвэрлэгчид нь ихэвчлэн эх хавтан үйлдвэрлэгчдээс тусдаа бие даасан байдаг. Одоогийн байдлаар персонал компьютерын эх хавтанд зориулсан чипсетийг NVIDIA, AMD, VIA Technologies, SiS, Intel, Broadcom зэрэг компаниуд үйлдвэрлэж байна. Apple болон Unix компьютерууд өөрсдийн гэсэн чипсеттэй ба Sun болон Apple компаниуд x86 процессорыг зарим компьютертоо ашиглаж байна. Мөн эдгээр компани өөрсдийн зарим компьютертоо энгийн персонал компьютерын чипсетийг ашиглаж эхэлж байна. Зарим сервер үйлдвэрлэгчид өөрсдийн гэсэн чипсеттэй байдаг. 1980-аад оноос эхлэн Chips and Technologies компани персонал компьютертой нийцтэй ажилдаг чипсетүүдийг үйлдвэрлэж эхэлсэн. Түүнээс хойш үйлдвэрлэгдсэн компьютерууд нийтлэг хэрэглэгддэг чипсетүүдийг ашигладаг болсон.

Эх хавтангийн чипсетийн диаграм
  • As a result of ATI's merger with AMD, Intel refused to renew ATI's license to develop chipsets for Intel processors in 2007 (Article from Bit-tech)