Чингис Хаан хаад язгууртны музей
(Чингис хаан үндэсний музей-с чиглүүлэгдэв)
Чингис хаан үндэсний музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус музей нь Хүннү гүрнээс Богд Хаант Монгол Улс хүртэлх төрийн түүхийг харуулсан музей юм.
Товч тойм
засварлах- 2019 оны 07 сарын 03-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музейг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэв.[1]
- 2019 оны 9 сарын 16-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон Чингис хаан музейн анхны үзэл баримтлалыг батлах хуралд Академич С.Чулуун тус музейн үзэл баримтлалыг танилцуулав.[1]
- 2020 оны 4 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт музейн барилгын шав тавих ёслол болж, барилгын ажлыг эхлүүлсэн.[1]
- 2021 оны 9 сарын 29-ний өдөр Чингис хаан музейн барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авав.
- 2022 оны 10 сарын 11 ний өдөр нээлтийн ёслол болов.
Бүтэц
засварлахЧингис хаан музей нь 22500 м2 талбайтай, есөн давхар барилга. Тус музей нь дараах танхимаас бүрдэнэ.
- Монголын эртний төрт улсуудын танхим (3-4 давхар)
- Их Монгол улсын танхим (5 давхар)
- Монголын эзэнт улсын танхим (6 давхар)
- XV-XX зууны Монгол улсын танхим (7 давхар)
- Дэлхий дахин ба Монголчууд, Монгол бахархалын танхим (8 давхар)
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 "БИДНИЙ ТҮҮХ". Archived from the original on 2022-10-13. Татаж авсан: 2022-10-13.