Чингис Хаан хаад язгууртны музей

Чингис хаан үндэсний музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тус музей нь Чингис хаан нэртэй Түүхийн музей юм.

Товч тойм засварлах

  • 2019 оны 07 сарын 03-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музейг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэв.[1]
  • 2019 оны 9 сарын 16-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон Чингис хаан музейн анхны үзэл баримтлалыг батлах хуралд Академич С.Чулуун тус музейн үзэл баримтлалыг танилцуулав.[1]
  • 2020 оны 4 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт музейн барилгын шав тавих ёслол болж, барилгын ажлыг эхлүүлсэн.[1]
  • 2021 оны 9 сарын 29-ний өдөр Чингис хаан музейн барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авав.
  • 2022 оны 10 сарын 11 ний өдөр нээлтийн ёслол болов.

Бүтэц засварлах

Чингис хаан музей нь 22500 м2 талбайтай, есөн давхар барилга. Тус музей нь дараах танхимаас бүрдэнэ.

  1. Монголын эртний төрт улсуудын танхим (3-4 давхар)
  2. Их Монгол улсын танхим (5 давхар)
  3. Монголын эзэнт улсын танхим (6 давхар)
  4. XV-XX зууны Монгол улсын танхим (7 давхар)
  5. Дэлхий дахин ба Монголчууд, Монгол бахархалын танхим (8 давхар)

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 1.2 "БИДНИЙ ТҮҮХ". Archived from the original on 2022-10-13. Retrieved 2022-10-13.