Чимэддоржийн Амарболд

Чимэддоржийн Амарболд (1956 онд  Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал.

  • 1964-1974 онд Улаанбаатар хотын 33 дугаар дунд сургууль төгссөн, 1974-1977 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль тус тус төгссөн.
  • 1977-1980 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
  • 1980-1984 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд  сургууль төгссөн,
  • 1984-1985 онд УЦСЕГ-ын  социалист өмчийн хэлтэст тасгийн дарга,
  • 1985-1988 онд  Хэнтий  аймгийн  цагдан сэргийлэх  ангийн дарга,
  • 1988-1990 онд  Москва хотын ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийг төгссөн.
  • 1990 онд Нийслэлийн Найрамдалын районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга,
  • 1990  оны  10 дугаар сараас  1992  онд  ЦЕГ-ын дэд дарга,
  • 1992-1996 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга,
  • 1996-1998 онд  Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • 1999-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • 2002 оноос Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдын яаманд консул,
  • 2006 оны 9-р сараас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга,
  • 2008 оны 3-р сарын 19-нд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон  ажиллаж  байсан.

Тэрээр 2008 оны Долоодугаар сарын нэгний түйвээн -ний үеэр гэх дөрвөн хүний амь нас хохирсон хэрэгт буруутгагдаж, Урьдчилан саатуулах төвд хоригдож байсан. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын ар гэрийнхний зүгээс тэднийг батлан даалтад гаргах асуудлаар Сүхбаатарын дүүргийн шүүхэд удаа дараа хандсан ч хүсэлтийг хүлээн аваагүй юм.

Шүүхээс Ч.Амарболдод 6.6 жилийн хорих ялж оноож, Өршөөлийн хуульд хамруулснаар 3.6 жилийн ялыг эдлэхээр болж байлаа. Түүнийг  Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутган шүүхээс ялласан юм.

Цэргийн  гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны  медаль, Онц сэргийлэгч тэмдгээр  шагнагдсан, хошууч генерал.