Чандра рентген дуран

Чандра рентген дуран (ЧРД) бол НАСА-гаас 1999 оны 7сарын23нд хөөргөсөн сансарын дуран.

Чандра нь өмнөх рентген дурангуудаас 100 дахин улам бүдэг рентген туяанд мэдрэмтгий.Энэ нь тольны өндөр өнцгийн нарийвчлалаар хийгдсэн.Дэлхийн агаар мандал нь рентген туяаны ихэнхи хувийг шингээж авдаг тул,дэлхий дээр байралсан дурангууд тэднийг тогтоож чадахгүй.Сансарт байралсан дурангууд эдгээр ажиглалтыг хийх хэрэгтэй.Чандра нь дэлхийн 64 цагийн тойрог замд байдаг хиймэл дагуул,бас 2024 оны байдлаар үйл ажиллагаагаа явуулсар байна.

Чандра бол гайхалтай рентген дурангуудын нэг,Хаббл сансарын дурангийн хамт,Комптон Гамма цацаргийн судлалын төв (1991-2000),мөн Спитцэр сансарын дуран.Сансарын дуранг Субрахманян Чандрасехарын нэрээр нэрэлсэн.

2024 онд Америкийн нэгдсэн улсын их хурал Насагын санхүүжилтийг багасагахын тулд,Чандра нь арав гаруй жил ажилллах хугацаа байгаа боловч хугацаанаас нь өмнө татан буулгана гэж заналхийлсэн.Татан буулгах ажиллагаа нь рентген дуран ''Устах түвшинд''хүрч болшгүй арга хэмжээ хэмээн Америкийн нэгдсэн улсад нэрлэгдсэн.Бүлэг одон орон судлаач нар өөрсдйн төсөлийг хангалттай Америк иргэдэд хүргэхийг хичээж АНУ-ын их хуралд хангалттай санхүүжилт олгохыг ятгаж одон орон судлалын эрт санхүүжилтийн төгсгөлөөс зайлсхийхэс сэргийлж олон нийтэд хандсан.