Чагнаадоржийн Ганзориг

Чагнаадоржийн Ганзориг нь Архангай аймгийн Булган сумын харъяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх


Үндэсний бөх засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Улсын наадамд шөвгөрсөн амжилт засварлах

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Увс аймгийн Хяргас сумын харьяат сумын заан Ц.Мөнх-Эрдэнээр нэг, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Батсайханаар хоёр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Оршихоор гурав, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяраар дөрөв давж тавын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайтай тунан барилдаж даван " Монгол улсын начин " хэмээх эрхэм цолыг хүртсэн.

Улсын наадамд барилдсан амжилт засварлах

Он Давсан Унасан
2006 Сумын заан Ч.Энхтөрөөр нэг давсан. Хоёрын даваанд улсын начин Д.Баасандоржид өвдөг шороодсон.
2008 Залуу бөх Н.Санжмятаваар нэг давсан. Хоёрын даваанд улсын начин Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон.
2011 Аймгийн арслан Б.Хадбаатараар хоёр давсан. Гурвын даваанд аймгийн арслан Ч.Батчулуунд өвдөг шороодсон.
2014 Сумын заан Г.Батчулуунаар нэг давсан. Хоёрын даваанд аймгийн арслан Б.Баатарцолд өвдөг шороодсон.
2015 Аймгийн арслан О.Хангайгаар тав давсан. Зургаагийн даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлд өвдөг шороодсон.
2016 Аймгийн заан О.Бундхоролоор гурав давсан. Дөрвийн даваанд аймгийн арслан А.Отгонбаатарт өвдөг шороодсон.
2017 Аймгийн арслан М.Мэндсайханаар хоёр давсан. Гурвын даваанд аймгийн арслан Т.Сайханжаргалд өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2003 Баянхонгор аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2005 Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цолоо баталсан. 128
2009 Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн. 256
2010 Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2012 Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2013 Орхон аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2013 Архангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Л.Шинэбаатараар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256
2014 Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Бадамсүрэнд өвдөг шороодон үзүүрлэн шөвгөрч чимэг нэмсэн. 256