Цөхүр
Цөхүр[1] нь XVI-XVII зуунд монгол ноёдын хэрэглэж байсан цол чимэг юм. Цөхүр нь цэргийн том гавъяа байгуулсан хүнд өгдөг цол байсан.[2]
Судлагдсан байдал
засварлахЦөхүр гэх үгийн талаар олон янзын тайлбар байдаг. Тухайлбал, түүхч Жамсрангийн Гэрэлбадрах нь Алтан улсын хаан Мэгүжин сүүлтийг дарсан гавъяаг үндэслэж Тэмүжин Чингис ханд чагутхури (хятадаар их ноён гэсэн үг[3]) хэмээх цолны улбаа[4] гэсэн санааг дэвшүүлсэн. Бас Өвөр Монголын зарим эрдэмтэд Цахар түмний нэртэй холбож тайлбарлаж байна. Үүнээс гадна Халхын цоохор Цогт тайжийг цоохор гэсэн зүйлийг 1968 оны БНМАУ-ын түүх номонд залруулж цөүхүр буюу чөүхүр хэмээх цол мөн[5] гэж тайлбарласан байдаг.
Цөөхүр цолтой түүхэн хүмүүс
засварлах- Цөөхүр увш: Цорос аймгийн Хархул ноёны хүү
- Цөөхүр тайш: Хошуудын Ядай чинсангийн[6] хүү, Байбагас баатарын эх нэгт ах
- Цөөхүр Цогт хунтайж: Халхын зүүнгарын том феодал
- Түмэнхэн хөндлөн цөөхүр[7]: Халхын зүүнгарын том феодал. Сайн ноён хан аймгийн хошуу ноёдын өвөг дээдэс
- Лүжин эрх цөөхүр: Түмэнхэн сайн ноёны хүү
- Бадмашири мэргэн цөөхүр: Абтай сайн ханы дүү Абуху мэргэн ноёны хүү Ангаахай мэргэн ноёны ууган хүү
- Бунтар цөөхүр: Абуху мэргэн ноёны отгон хүү Рахули Далай ноёны ууган хүү. 1653 онд Чин улсад дагаар орж, Халхын баруун гарын хошууны засаг ноён болсон.
- Чаман цөөхүр[8]: Түмэнхэн сайн ноёны хүү Жодов сэцэн ноёны хүү. Сахил хүртээд Цөөхүр лам нэртэй болжээ.
- Бамбун мэргэн цөөхүр[8]: Жодов сэцэн ноёны хүү
- Бунтар дайчин цөөхүр[9]: Цөөхүр ламын хүү
- Намайжи мэргэн цөөхүр[9]: Бамбун мэргэн цөөхүрийн хүү
- Унчан мэргэн цөөхүр[10]: Баба сэцэн хааны ууган хүү
- Тулай мэргэн цөөхүр[10]: Унчан мэргэн цөөхүрийн хүү
- Ламжав цөөхүр[11]: Түмэдийн Алтан ханы дүү Будадара ноёны ач хүү Энх сэцэнгийн хүү
- Бурхай сэцэн цөөхүр[11]: Будадара ноёны ач хүү Эсэн үйзэнгийн хүү
- Соном ахай цөөхүр[12]: Субадай засагт хааны хүү
- Содном цөөхүр[12]: Шолой убаши хунтайжийн хүү Зоригт тайжийн хүү
- Омбу сэцэн цөөхүр[13]: Ашихай дархан хунтайжийн ач хүү Минхай хархулын хүү
- Норов эрдэнэ цөөхүр[14]: Минхай хархулын хүү Бадма үйзэнгийн хүү
- Үндэхү эрх цөөхүр[14]: Омбу сэцэн цөөхүрийн хүү
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ Чөхүр, Цөхүр, Цөүхүр, Цөөхүр гэх зэргээр олон хэлбэрээр бичсэн байдаг нь бичиж буй хүнээс хамаарч байсан бололтой. Монгол бичгийн дүрэмд Ц, Ч үсгийг нэг хэлбэрээр бичдэг учраас крилл үсэгт аль нэгээр нь бичихэд үсгийн ялгааг харагддаг. Гэхдээ утга, уншигдах байдал нь ижил байна.
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 58
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 58
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 57
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 58
- ↑ Хошуудын Ахай хатны анхны нөхөр. Түүнийг өөд болсны дараа Ханай Хонгорын хатан болсон.
- ↑ Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.72
- ↑ 8.0 8.1 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.75
- ↑ 9.0 9.1 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.76
- ↑ 10.0 10.1 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.82
- ↑ 11.0 11.1 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.63
- ↑ 12.0 12.1 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.66
- ↑ Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.68
- ↑ 14.0 14.1 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.69