Цөмийн инженерчлэл

Цөмийн инженерчлэл нь цөмийн физикийн зарчмууд дээр үндэслэсэн атомын цөмийн задрал болон бусад дэд атомын физикийн хэрэглээтэй холбоотой инженерийн салбар юм.Үүнд цөмийн задралын систем, цөмийн реактор, цөмийн цахилгаан станц , цөмийн зэвсэг зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан үйлчлэл, засвар үйлчилгээ орно.

Цөмийн инженерчлэл нь мөн цөмийн хайлуулах, эмнэлгийн болон цацрагийн бусад хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал, дулааны тээвэрлэлт, цөмийн түлш болон бусад холбогдох технологи, цөмийн тархалт, цацраг идэвхт хаягдал буюу цацраг идэвхт бодисын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг багтаадаг.

Олон тооны химийн, цахилгаан, механик болон бусад төрлийн инженерүүд цөмийн салбарт ажилладаг бөгөөд олон эрдэмтэн, туслах ажилтнууд ажилладаг. АНУ-д 100,000 орчим хүн цөмийн салбарт ажилладаг. Хоёрдогч салбарын ажлын байрыг оруулаад АНУ-ын цөмийн салбарын дэмжлэгтэй хүмүүсийн тоо 475000 байна.