Цэрэнпилийн Даваасүрэн

Цэрэнпилийн Даваасүрэн (1956 онд төрсөн) - Монгол Улсын улс төрч, 2008-2024 онд 5 удаа УИХ-д гишүүнээр сонгогдсон.

1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль төгссөн.

1983-1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр

1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер

1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн

1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга

1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга

2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга

2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга

2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

2024 оноос УИХ-ын гишүүн.