Цэрэннадмидын Сумъяабэйс

Цэрэннадмидын Сумъяабэйс нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх юм.

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2000 АХ-ын 79 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Ц.Баярсайханаар тав даван " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 512
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Гантулгаар дөрөв, улсын харцага Г.Элбэгээр тав даван шөвгөрч начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн. 512
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын начин А.Цацабширээр дөрөв, улсын заан Б.Ганбатаар тав давж начин цолоо дахин баталж " Улам нэмэх " чимэг нэмсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
1999 АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Б.Гантогтоход өвдөг шороодсон. 512
2002 АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Пүрэвсүрэнгээр дөрөв давж тавын даваанд улсын заан Б.Ганбатад өвдөг шороодсон. 512
2005 АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Амгаланбаатараар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан М.Цанлигт өвдөг шороодсон. 512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Х.Мэндбаяраар дөрөв давж тавын даваанд улсын начин Ц.Цогтжаргалд өвдөг шороодсон. 1024
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын начин Н.Бүрэнбаатараар дөрөв давж тавын даваанд улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1995 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
1996 Завхан аймгийн баяр наадамд залуу бөх Д.Мөнхтөрөөр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128

Бөхийн удам засварлах